Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлав

a13a81b4e85be9660659fcbe64191f24_LЦагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан. Харин үдээс хойшхи хуралдаанд тус бүлэг завсарлагаа цуцалж, хуулийг эцэслэн баталлаа.

Учир нь тус намын бүлэг урьд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр тухайн өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаар завсарлага авч байсан юм. Тэр өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эдгээр хуулийн төсөл багтсан байсан учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар дахин завсарлага авах боломжгүй болсон тул завсарлагаа цуцалсан юм.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжснээр Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа. Мөн уг хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг дагалдах хуулийн төслүүдийг гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа.

Эдгээр хуулиудыг баталснаар цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй албандаа хандах, үнэлэмжийг бууруулахгүй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн Цагдаагийн байгууллагын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч урьд хэрэглэж байсан цолыг хэвээр үлдээж, хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомж батлагдах хүртэл хугацаанд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэгийн асуудлыг зохицуулсан журам баталж хэрэгжүүлэхээр болж байна. Мөн Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болж, Дотоодын цэргийн алба татан буугдаж байгаа учир алба хаагчдын бие бүрэлдэхүүн, төсөв санхүү, дэд бүтцийг Цагдаагийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд шилжүүлэх боллоо.

Н.Туяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих