Нохойг хувилах гэж байна

db7f7ee197dbfc0bf52efcf7ac4b9a71_LМОСКВА. /Voice Of Russia/. Европын эрдэмтэд хамгийн анхны удаа нохой хувилахаар бэлтгэж байна. Эрдэмтдийн хэлж буйгаар, гэрийн тэжээвэр амьтдаа хувилж авах гэсэн олон сая хүн байдаг учир уг ажлыг хэрэгжүүлэх болжээ.

Нохойг хувилах туршилт хийх багаж тоног төхөөрөмжийг БНСУ-д суурилуулсан байна. Учир нь тус улс энэ чиглэлээр нэлээдгүй амжилт олсон байна. Амьд байгаа буюу дөнгөж үхсэн нохойн биеэс шаардлагатай эд эсийг авч тусгайлан бэлдсэн өндгөн эсэд суулган улмаар уг өндгөн эсийг өөр нэг эмэгчин нохойд суулгах замаар нохойг хувилах юм. Мэдээж хэрэг уг ажил нарийн төвөгтэйн дээр олон нарийн мэргэжлийн эрдэмтэд оролцож байгаа тул үнэ хөлс нь өндөр байх юм. Тухайлбал, хувилсан нохойн үнэ 100 мянган доллар байхаар тооцоолж байгаа юм.

А.Цацралт

montsame


URL:

Сэтгэгдэл бичих