Эрчүүд яагаад 30 насанд гэрээсээ явдаг вэ Бас 50 насанд

Эр нөхөр нь гэрээсээ явах ямар ч шалтгаан байхгүй. Ямар нэг зөрчилгүй тогтсон гэр бүл: орон байр ажил төрөл, үр хүүхэд бүгд байна. Гэтэл нэг “бүрхэг” өдөр юмаа авлаа, явлаа болдог. Яагаад?
Энэ асуулт хаягдаж хоцорсон олон эмэгтэйчүүдийг зовоодог. Эрчүүд үүнийг нэгэн хэвийн амьдралаас уйдаад гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь нэг л үнэмшил багатай байгаа биз. Эрчүүд ойролцоогоор 30, 40-45, 50 насандаа хамгийн ихээр гэр бүлээ орхиж шинээр амьдрал зохиодог байна.
Сэтгэл зүйчид болон сексологчид энэ насыг “эрсдэлтэй нас” гэж үздэг. Энэ гурван насанд зарим нэг эрчүүдэд өөрчлөлт шинэчлэлтийг хийх маш хүчтэй хүсэл төрдөг. Хэрвээ эр нөхөр тань танд үнэтэй бол үүнээс зайлсхийх боломжтой гэж сэтгэл зүйчид үзэж байна.

28-32 нас: Чи таалагдахаа болилоо

Гучин насанд эрчүүдийн гоо сайхны үзэл бодол 180 градус өөрчлөгддөг. Махлаг бүсгүйн оронд туранхай, даруухан байгаль ээжээс төрснөөрөө байгаа бүсгүйн оронд “секс стиль” таалагдах гэх мэт. Түүний хувцсаа өөрчлөх, нүүрний будагны талаарх яриаг анхааралтай сонсож хүлээн авах хэрэгтэй. Товчхондоо сонсоод өөрчлөлт хийх шаардлагатай болдог. Эр хүний “олон эхнэртэй” байх хүслийг үлдсэн амьдралдаа “хуурч” байхын тулд ядаж гадаад төрхөө өөрчлөх л болно. Сэтгэл зүйчид эрчүүдийг хуурах амархан үс самналтаа өөрчлөөд, хувцсаа солиход л гэр оронд нь шинэ бүсгүй ороод ирсэн мэт хүлээж авна гэж батлаж байгаа юм. Гэргий нар энэ зөвлөгөөг олон удаа сонссон ч ач холбогдол өгдөггүй. Яахаараа бид хичээгээд эрчүүд болохоор…?  Гэхдээ чиний эр хүний араас хаалга үүрд хаагдахаар энэ асуулт ач холбогдолгүй болно л доо.

35-45 нас: Би ч залуугаараа байна шүү!

Энэ насанд эрчүүд хүрсэн амжилт, хийж бүтээснээ дахин үнэлж, дүн шинжилгээ хийдэг. Ийм нөхцөлд байгаа эрчүүдийн анхны шинж тэмдэг нь гадна төрхөндөө анхаарч, гоо сайхны зүйлс хэрэглэн, машиндаа сонсдог хөгжмөө өөрчлөх гэх мэт… Үүнийг Казановын синдром эхэллээ гэдэг. Энэ үед эрчүүд “би бүх л талаараа ОК байна гэж батлах нь чухал байдаг. Харин эхнэр бусад хүүхнүүд шиг намайг бишрэн харахгүй байна. Энэ дохиог анхаарахгүй өнгөрч болохгүй шүү! Түүнийг ганцааранг нь бүү үлдээ, чөлөөт цагийг нь хамт өнгөрөө! Та эр нөхрөө алдахыг хүсэхгүй бол түүний эротик фантазийг биелүүл. Ер нь ямар ч эр хүн гэрээсээ явах чадваргүй байдаг. Хэрвээ эхнэр нь тавьж явуулахгүй бол. Үүнийг анхаараарай!

45 өнгөрөөд: Хэнтэй ярилцах вэ?

Сэтгэл зүйчдийн хувьд энэ нас нь хамгийн энгийн нас гэнэ. Хүүхдүүд томорсон.  Хүрсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх нас. Энэ насны эрчүүдийн хувьд секс гол биш, харин сэтгэл санааны дотно ойр байдал чухал байдаг. Хэрвээ эхнэр нь үнэхээр дотны хүн нь болж чадсан бол ийм насны эр хүн залуу бүсгүйд татагдлаа ч гэрээсээ явахгүй. Тэдэнд сэтгэл санаа, гэр орны тогтсон хэвшлээ эвдэх нь сүйрэл юм. Хэрвээ сэтгэл санааны холбоо тогтоож чадаагүй бол энэ насны эр хүн гэр бүлийнхээ утга учрыг олж харахгүй. Эр нөхөр нь гэрээсээ явсан ихэнх тохиолдолд эхнэрүүд нь явуулсан байдаг. Төөрсөн нөхрөө гэртээ эргүүлж авч ирсэн эхнэрүүд нөхөрт гарах нь дайны замд гарлаа гэдгийг ойлгодог. Нөхөр хэдий баян, хэдий их амжилттай байна, дайн төдий чинээ ширүүн болдог.


URL:

Сэтгэгдэл бичих