Харангын Лхагваа ханиа олов

Гэвч хувийн амьдралаа төвхнүүлэх тал дээр маруухан нэгэн.

Тэрээр анхны бие даасан тоглолтынхоо дараа уран бүтээл болон гэр бүлээ төвхнүүлэх ажилдаа адилхан  анхаарах болжээ. Лхагваа одоо “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, дуучин Т. Дэлгэрмөрөн хоёртой хамтарч “Ах дүү гурав” цомог гаргах гэж байгаа. Харин хувийн амьдралын тухайд нүдэнд дулаахан сайхан монгол бүсгүйтэй хамтдаа амьдарч байгаа гэнэ. Найз бүсгүйг нь Лхагваагийн найзууд Гага хэмээн дууддаг юм билээ. Гага саяхан болсон тоглолтынх нь үеэр тайзны арынх нь албыг хариуцаж, Х.Лхагвасүрэнгийн хувцас хунарыг нь сольж, туслаж байсныг нь ажсан хүмүүс Х.Лхагваа одоо л нэг амьдралын ханиа олсон бололтой гэж шивэр  авир ярилцсан сурагтай. Гэхдээ түүний найз бүсгүй Лхагвааг хэцүү нэртэд байхад нь байнга эргэж тойрч,сэтгэлийн дэм өгөн, хайртай, халамжтайгаа аль хэдийнэ нотолчихсон нэгэн гэнэ.

Т.Алтаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.