Автобус мөргөлдөж хүн хавчуулагджээ

1010466_591376437606086_1725828318_n

Нийтийн тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг оролцдог гэдэг, энэ нь үнэн. Саяхан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” захын дэргэд авто зам дээр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх Аврах салбарын бүлгийг гаргахад “Hyundai” загварын хоёр автобус мөргөлдөж, жолооч 44 настай, эрэгтэй хавчуулагдсан байсныг “Холматра” багаж ашиглан гаргаж, 42 настай, эрэгтэй, 37 настай, эмэгтэй, 47 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна


URL:

Сэтгэгдэл бичих