“Сархадгүй цагаан сарын баярыг хотлоор хэвшүүлье”

“Сархадгүй цагаан сарын баярыг хотлоор хэвшүүлье” уриалгыг

Хэнтийн залуус гаргалаа

1558610_357752014367906_354825422_nМЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь  Хэнтий аймгийн залуучуудын холбоо үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Харин  тус холбоо 2014 оныг “Нэг Хэнтий нэгдмэл хүч” уриатайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулж эхлээд байна. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан  1-р сард “Сархадгүй цагаан сарын баярыг хотлоор хэвшүүлье” уриалгыг залуусын дунд өрнүүлээд байгаа аж.  Энэхүү уриалга нь Хэнтий аймгийн засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн өрнүүлж буй “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлээд байгаа юм.  “Өнөөдөр бид эхлүүлнэ, маргааш бүх аймагт, цаашлаад монгол орон даяар, ирээдүй хойч үе маань энэхүү уриалгыг хэвшүүлж, бид цагаан сарыг сархадын бус ахмадаа хүндлэх, ёс заншлаа өвлүүлэх, өв уламжлалаа хадгалан үлдэх баяр байгаасай” гэж УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Н.Батбаяр онцоллоо.

1558610_357752014367906_354825422_n

nuur01


URL:

Сэтгэгдэл бичих