БОЛДОО ХVVГИЙН БОДРОЛ

Би бол Монгол орны баясгалант ирээдvй болон аз жаргалтай єсєн торниж байгаа, эх орныхоо хамгийн эрх дархтай эзэн нь болсон мянга мянган хvvхдийн нэг. Надад єнєєдєр дутуу юм гэж алга. Ер нь, Улаанбаатар хотод маань сэтгэл дундуур байдаг юм гэж лав байхгvй ээ. Сургуульд сурч эрхэм баян эрдэм суръя гэвэл нэг ангидаа дєчин хэдvvлээ чихээд, гуравхан ээлжээр хичээллэхдээ гурвуулаа дундаа нэг номоо тавьж суугаад дэлхий ертєнцтэй танилцчихна. Vдшийн бvрийгээр хичээлээ тарж гэр хvрэх замдаа жаахан даарлаа ч гэртээ ирэнгvvтээ тvлээ дуусч, нvvрс барагдсан байвал бямба, ням гаригт ахтайгаа “Нарантуул” дээр тэрэг тvрж, ачаа зєєж олсон хоёр мянган тєгрєгєєрєє “Кандиларя шар”-ын ууттай нvvрс, тvлээ аваад гэрээ дулаацуулчихна. Аав “зуун айлын зах” дээр зогсч, ээж микронд мєнгє хураасаар шєнє л гэртээ ирнэ. Ах бид хоёр цувдай, толгойгоо сайн чанаад гал дээрээ хєргєхгvй гээд тавьчихна.

Єглєє эртхэн босоод гэрээ хурдхан цэвэрлэчихээд усаа авна. Манай гэр дєрвєн ханатай жижигхэн болохоор цэвэрлэхэд их амархан. Харин усаа хурдхан шиг авахгvй бол худгийн ус 11 цаг гээд л дуусчих гээд байдаг юм л даа. Усаа бушуухан авчихвал ах бид хоёр єдєр хичээлдээ явах хvртэл автобусны буудал дээр тvлээ нvvрс зардаг ах, эгч нарт тусалж хvмvvсийн авсан тvлээ, нvvрсийг машинд нь ачиж єгдєг юм. Тэгээд сайн ажил хийвэл нэг уут нvvрсээр шагнуулж аваад бушуухан гэртээ оруулж тавьчихаад хичээл рvvгээ гvйнэ. Авсан тvлээ нvvрсээ гэртээ оруулж тавихгvй бол хажуу хашааны Анхаагийн аав авчихаад байдаг юм л даа. Би хичээлдээ явахдаа ангийнхаа хvvхдvvд шиг автобусаар явдаггvй ээ. Аав ээж хоёр маань мєнгє цуглуулж байгаад хєргєгч авах гэж байгаа болохоор би тэднээсээ зуун тєгрєг нэхдэггvй. Нэг удаа гадаа цасаар шуураад байхаар нь автобусанд гvйгээд суучихсан чинь кондуктор эгч 100 тєгрєг нэхээд, байхгvй гэсэн чинь чихнээс татаад дараагийн буудал дээр буулгачихсан юм. Тэрнээс хойш сургууль руугаа дандаа л гvйчихдэг болсон. Аав минь “Сургууль руугаа гуравхан буудал газар дандаа л гvйгээд байвал миний хvv мундаг тамирчин болно” гэсэн юм л даа.
Манай анги 46 хvvхэдтэй. Нэг єдєр захирал багш орж ирээд “Та нар одоо дєрєвдvгээр ангийн том хvvхдvvд. Ойрхон халуун ус байхгvй бол гэртээ усаа халаагаад биеэ сайн угааж бай.Тэгэхгvй бол ангиас чинь нvvрс, тvлээний vнэр vнэртэж багш нарын чинь толгой євдєнє” гэсэн. Би тэгээд хааяа гэртээ ус халаагаад толгойгоо угаадаг юм. Манай ангийн хvvхдvvд их сайн. Саяхан манай аав ажлаасаа тараад гэр лvvгээ ирж яваад хальтирч унаад хэд хоног орноосоо босч чадахгvй хэвтсэн юм.
Тэр vед манай ангийнхан мєнгє цуглуулаад манай гэрт дєрвєн уут нvvрс, хоёр шуудай тvлээ авч єгсєн. Ээж минь их баярлаад цаашаа хараад уйлаад л байсан. Бас саяхан манай ангийн хэдэн хvvхэд намайг комьпютер тоглоомын газар дагуулж орсон юм. Тэгээд хэдvvлээ хуваагдаад байлдаж тоглосон. Харин намайг “Єє чи чадахгvй, намайг алаад байна” гээд дахиж тоглуулаагvй л дээ. Гэхдээ би зун болохоор “Нарантуул “зах дээр єдєр болгон ачаа зєєж байгаад их мєнгєтэй болохоороо аягvй их тоглосоор байгаад компьютер тоглоомын баатар болно доо. Саяхан ээж минь ах бид хоёрын 21000 тєгрєгийг нийлvvлж авч ирээд “Миний хоёр хvv хvvхдийн парк ороод тоглочихоод ир” гээд 20 мянган тєгрєг єгсєн юм. Бид парк орсон чинь аягvй олон хvvхэд байсан. Хоёулаа хамгийн хямдхан тоглоом дээр нь нэг удаа тоглосон чинь найман мянган тєгрєг болчихсон. Тэгсэн чинь ах маань хоёулаа зах орж vлдсэн мєнгєєрєє мах, ногоо аваад гэртээ харья гэсэн.
Бид аягvй их мах, тємс аваад харьсан чинь аав минь баярлаад “Аав нь дахиж энэ муухай хар усыг уухгvй ээ. Энэ зун хvмvvстэй нийлж байшин барьж их мєнгє олоод шинэ гэр авна” гэсэн. Ээж минь орой ирээд “Ишш миний хоёр хvv одоо л аав, ээж хоёрыгоо тэжээх нь дээ” гээд бидний толгой дээр ээлжилж vнсээд л байсан. Ах маань долдугаар ангид сурдаг ч их том биетэй болохоороо “ах нь хэдэн жилийн дараа сумо бєх болж, Япон явна” гэж байнга ярьдаг. Д.Дагвадорж аварга шиг мундаг бєх болоод та гурвыг Японд аваачина л гэдэг юм. Харин би их намхан болохоор ангийнхаа эрэгтэй хvvхдvvдийн доороосоо дєрєвт зогсдог юм. Манай ангийнхан намайг “жаахнаа, жаахнаа” л гэдэг. Манай ангийн хєвгvvд заримдаа тооныхоо даалгаврыг хийлгvй ирчихээд “Жаахнаа тооныхоо дэвтрийг єгєєч.Би чамд Наполеон авч єгнє шvv” гээд л байдаг юм. Би онц сурсаар байгаад том болоод мундаг эмч болно гэж боддог.
Тэгээд ээжийгээ эмчилнэ. Ээж минь хааяа бєєр євдєєд байна гээд нvд нь хавдчихсан байдаг. Заримдаа єглєє ажилдаа явахдаа нуруугаа хvзvvнийхээ ороолтоор ороож аваад л гардаг юм. Аав болохоор “Хєгшин минь бие чинь євдєєд байвал єнєєдєр єнжихгvй юу даа.
Би замдаа жолоочтой чинь уулзаад хэлчихье” гэхээр “Єнєєдрийн арван мянган тєгрєгийг чи бид хоёрт хэн ч єгєхгvй шvv дээ” гээд л гараад явдаг юм. Одоо удахгvй хvvхдийн баяр болно. Манай ээжийн дvv нь найман нэрийн барааны дэлгvvр ажиллуулдаг юм. Єнгєрсєн жил ах бид хоёр ээжийнхээ дvvгийн дэлгvvрээс мєхєєлдєс, ундаа зээлээр авч зараад зєндєє их мєнгєтэй болсон. Энэ жил ч гэсэн тэр наймаагаа хийж, дараа нь “Нарантуул” зах дээр амралтын хоёр єдєр сайн ажиллаж их мєнгєтэй болно доо. Тэгээд торт, зєндєє их гоё идэх юм аваад орой ээж, аав хоёрыгоо ажлаасаа ирэхэд нь ширээ засаад сайхан хоол хийж иднэ дээ. Ах маань энэ тухай одооноос яриад л байгаа. Харин єчигдєр аав, ээж хоёр маань хєргєгч авахаа болиод, хоёр хvvдээ компьютер авч єгнє гэж ярьж байна билээ.
Тэгсэн чинь ах “Vгvй ээ. Хєргєгч авахгvй бол одоо зун болохоор байнга хажуу айлын хєргєгчийг гуйх болно шvv дээ. Энэ зун бид єдєр болгон сайн ажиллаж байгаад єєрсдєє компьютер авчихна аа” гэсэн. Аав минь чимээгvйхэн инээгээд л байсан. Сониноос ээжийн кондуктор хийдэг микроны ах энэ зургадугаар сараас аавд микрогоо бариулна гэсэн. Аав бєєн баяр л байгаа. Ах маань намар наймдугаар ангид орно. Хэдхэн жилийн дараа Япон ч явж магадгvй. Тэгээд би эмч болчихвол аав, ээж хоёр минь жаргана даа.
Дєрєв хоногийн дараа хvvхдийн баяр болно. Баяраас ємнєх миний мєрєєдєл ийм л байна. Аав минь мєрєєдєл биелдэг гэж хэлсэн.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.