Монголын вагоны дугуй салж унан Новосибирскт саатлаа

tereg0120Баруун Сибирийн Тээврийн Поркуроруудын мэдээлж байгаагаар 1 сарын 20ний шөнийн 04 цагийн орчимд Новосибирскийн ойролцоо Монголын Төмөр Замын вагоныг зогсоон саатуулсан байна.

Уг цуваанд нийт 108 зорчигч явсан бөгөөд техникийн гэмтэл гарсан вагонд 11 зорчигч байсан тухай мэдээллээ.

Учир нь цуваанд яваа вагонуудын нэгний дугуйнаас их хэмжээний оч цацарч улмаар салж унасан байна. Техникийн бүрэн бус байдалтай уг цувааг цаашид Оросын нутаг дэвсгэр дээгүүр явуулах боломжгүй хэмээн үзсэн хэмээн Риа Новости агентлаг мэдээллээ.

 

Зам тээврийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар нь энэ талаар мэдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд тэр бүү хэл Төмөр замын удирдлагууд одоогоор ямар нэгэн мэдээлэл хийх нь битгий хэл мэдээчгүй яваа бололтой.

 

http://tsag.mn/2369-mongolyn-vagony-duguy-salzh-unan-novosibirskt-saatlaa.html


URL:

Сэтгэгдэл бичих