“Самурай”-н ид шид

100_40b941db1e0cc05683644f700ff06823ec49b84f

Ерөнхий сайдын мэдээлснээр, манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг байна.

Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн бөгөөд 270 тэрбум төгрөгийг “Чингис” бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, 360 тэрбум төгрөг “Чингис” бондоос хуваарилагдаагүй үлдсэн аж. Энэхүү үлдсэн хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулахаас гадна Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөжээ.

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлэн, Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна гэж тэрээр мэдээллээ. Амгалангийн дулааны станц, гурав ба дөрөв цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулах юм байна. Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 12 аймагт оношлогооны төвийг энэ хавар ашиглалтад өгнө гэлээ.

“40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3.2, залуу малчдыг дэмжихэд 3.5 тэрбум төгрөг зарцуулах нь. 50 мянган ажлын байр шинээр бий болгож, 24-өөс дээш насны долоон мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ хэмээн мэдээлэлдээ дурдсан. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлэх юм байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгож, шилэн данс, шилэн тендерийг бий болгоно гэж Ерөнхий сайд хэлсэн.


URL:

Сэтгэгдэл бичих