С.Молор- Эрдэнэ: Ардчилсан намынханд ариун цэврийн цаас хэрэгтэй, бас нүүрийг нь савангаар угааж өгмөөр байна

93f41faf51155517original

    Улс төр судлаач, инженер болон философийн шинжлэх ухааны доктор С.Молор- Эрдэнийн хэдэн хариулт

Таныхаар одоогийн намууд ямар байна?

-    Жижигхэн бэлтгэгдээгүй арми гэсэн үг. Даргынхаа өмнөөс алалцаад хэрэлдээд  ямар ч үр дүн байхгүй. Дээрээ хурандаа, генералууд нь сууж байдаг. Ардын намынхан ихэнх нь хөгшид байхад Ардчилсан намынхан  МУИС-ын оюутнууд байх жишээтэй. Үндсэндээ энэ хоёр арми л сонгуулийн үеэр хоорондоо үзэлцдэг байхгүй юу. Нам гэж хэлэхэд хэцүү. Уг нь төрийн бус байгууллага байх ёстой. Би хэлээд байгаа шүү дээ. УИХ-д хүн гарч ирэхгүй бол намыг хаачихдаг байх хэрэгтэй. Сая их хуралд гарч ирж чадаагүй манай нам өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй.

-    Сөрөг хүчин үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь ийм байдалд хүргээд байгаа юм болов уу?

-    Сөрөг хүчин гэж Монголд байхгүй. Улс төрийн онолоор нь хөөгөөд үзвэл  манайд онолоо дагаад явж байгаа нам  нэг ч байхгүй. Ардчилсан нам гэхэд зүүнийх, Ардын нам консерватив нам байх ёстой байтал бид социал демократ гээд гүйгээд байдаг. Намууд өөрсдийнхөө онолчийг бэлдээгүй. Ардын намын хууччуул нь шинэ хүмүүстээ байраа тавьж өгч чадаагүй. Намын дээд сургуулиа үргэлжлүүлж чадаагүй учраас залгамж халаа нь зогсчихсон.

-    Ардын намынхан залгамж халаагүй болсон гэж үү?

-     М.Энхболд дарга болж байна аа гэдэг чинь хүнгүй болсны шинж. Хаа байсан үлгэр дууссан хойно М.Энхболдыг гаргаад ирж байгаа байхгүй юу.  Хүмүүс бараг мартчихсан байгаа шүү дээ.

-    Та арай дэндүүлээд байгаа юм биш үү?

-    Үнэндээ бол харамсалтай санагддаг. Уг нь Монголын сор болсон сэхээтнүүдийн нам байх байсан юм. Ардчилсан нам бол хэзээ ч сэхээтэнтэй байж чадахгүй. Ерөнхийдөө тэдний хөтөлбөр нь анархист, хулигаан, болж өгвөл  хүн шантаажилдаг хэсэг бүлэг хүмүүсийн л нам. Цагдаад жаахан дургүй, хууль хяналтынхныг үздэггүй ийм хүмүүс.

-    Хэрвээ таныг энэ хоёр намын аль нэгийг сонго гэвэл…?

-    Хэцүү асуулт байна. Эхлээд бүх намуудыг хоёр хуваах хэрэгтэй. Аль нь зүүнийх, аль нь барууных вэ гэдгийг ялгаад нэгтгэх нь чухал. Ингээд ээлжлээд төр бариад явчих шаардлагатай. Эцсийн эцэст нам чинь зорилго биш. Улс эх орноо хөгжүүлэх гэж байгаа болохоос нам гэдэгтээ огтхон ч биш юм. Намтайгаа дуусах биш, улс эх оронтойгоо дуусах хэрэгтэй. Хэрвээ би нэгийг нь сонго гэвэл Ардчилсан намыг сонгоно.

-    Яагаад?

-    Улс төрийнхөө онолыг бодоход Ардчилсан намд мэдлэг боловсролтой  сэхээтнүүд хэрэгтэй болчихсон. Тиймээс шаардлагатай газар нь очоод нүүр гарыг нь угаагаад, хувцас хунарынх нь шороог  гөвөөд өгмөөр байна шүү дээ.  Ардчилсан нам гадаад орнуудад нэр хүндтэй болсон. Ардчилал гэдэг ганц сайхан брэнд үгээрээ л амь зогоож байна. Ерөнхий сайд гэж нэг их инээж ханиасан  л хүн  байдаг юм билээ.

24tsag.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.