“Бридж” Д. Ганхуяг БЗ дүүрэгт хор найруулж барахгүй бол нутаг руугаа маршлаад!..

“Бридж” группын Д. Ганхуяг 2004 онд улстөрд орж ирснээс хойш дорвитой зүйл хийсэнгүй 8 жилийг ардаа хийв. Хаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй, ямар бодолтой нь танигдахгүй тэр эрхэм ойрноос БЗ дүүргийн намын хороог баахан самраад хаячихав. Түүний нохойд барьдаг “мод” БЗ-ийн намын хорооны дарга болбол ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд Д. Ганхуяг нэр дэвшихээр зэхэж байсан ч тэр нь талаар болж магадгүй аж.

Иймээс тэрээр дүүргийн намын хороны нөхөдтэйгөө ам мурийж баахан “бор шувуу” нисгэж сууна. Хэрэв БЗ дүүрэг Д. Ганхуягийн атганд багтахгүй бол тэрээр Архангай аймгаас нэр дэвшинэ гэсэн хоёр дахь хувилбар дэвшүүлсэн сурагтай. Ингэхдээ эрхэм гишүүн маань 2000 онд өөрийнх нь гараас атгаж улстөрд хөтөлж оруулсан Р. Гончигдоржийг “үгүй хийж” тойргийг нь булаах гэнэ. Д. Ганхуяг, Р. Гончигоо хоёул Цахир сумынх бараг нарийн яривал нэг голын юмсанж. Улстөр хүнийг ийм муухай болгодог гэдгийг Д. Ганхуягийн барзгар нүүрнээс харахад илүүдэхгүй ээ.


URL:

Сэтгэгдэл бичих