Хятадад хар тамхины хэргээр хоригдоод байгаа гурван залуу УИХ-ын хоёр гишүүн, Цагдаагийн нэгэн том даргын хүүхэд ажээ

Монголын гурван залуу саяхан хар тамхины хэргээр Хятадад саатуулагдан улмаар Хятадын шоронд хоригдож байгаа аж. Энэ хэргийг зохих албаны байгууллагууд ихээхэн нууцалж байгаа юм байна. Учир нь тэр гурван залуу нь УИХ-ын хоёр гишүүний хүү, нэг нь Цагдаагийн том даргын хүү юм байна. Тэд хар тамхиа биедээ нуун авч яваад Хятадын нутаг дэвсгэр дээр баригдсан тул тэндээ саатуулагдан шалгагдах болжээ. Хонгконгоос хар тамхи оруулж ирдэг хэсэг бүлэг залуус байдаг гэх бөгөөд энэ гурван залуу ч тэр бүлгийн “гишүүд” бололтой. Энэ явдал ганц удаагийнх бус гэнэ. Эдгээр залуусыг нэлээд удаан хугацаанд хар тамхи зөөж  байгаа хэмээн сэжиглэн шалгаж байгаа ажээ. Түүгээр ч барахгүй тэдний үйл ажиллагаа бараг мафийн шинжтэй болсон бөгөөд саяхан хар тамхины хэргээр дахин хоригдсон DJ Өөжгий буюу Ганболд гэгч залуу хүртэл эдгээр залуустай холбоо сүлбээтэй болж таарах сурагтай. DJ Өөжгий буюу Ганболдын хувьд өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаад өршөөлөөр сулагдсан. Гарч ирээд удаагүй дахин ийм хэрэгт холбогдож хоригдсон. Тэрээр шүдэнзний хайрцагт хар тамхи хийж оруулж ирж байгаад Замын-Үүдийн боомт дээр баригдсан билээ.
Баттай бус сурвалжаар бол Хятадын шоронд хоригдоод байгаа гурван залуугийн нэг нь УИХ-ын гишүүн Сайхансамбуугийн хүү байх магадлал их өндөр байна. Үнэхээр түү хүү мөн бол “дарваграасаа” болж АТГ-т эрүү үүсгэгдэн байцагдаж байгаа Сайхансамбуу гишүүнд бас нэгэн хүндхэн асуудал тулгарах биз ээ.
Ер нь манай баячуудын эрх танхил хүүхдүүд энд тэндэхийн баар хэсэн, хэдэн зуун саяын машинаар гайхуулан давхиж ядуу заримынх нь атаархлыг хөдөлгөхөөс өөр гавьтай сайн үйлст нэр нь сонсогдож байсангүй. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж өссөн баян айлын “бандгар” хүүхдүүд ядарсан монголчуудыг дээрэлхэж, мөнгөөр бүх асуудлыг шийддэг шигээ хар тамхины асуудлыг, тэр дундаа Хятад улсын нутаг дэвсгэр дээр тийм хэргийг мөнгөөр шийдэж, тэндээс амархаан мултарна гэвэл гонжийнжоо болох биз дээ. Монголын нэрийг хугалсан баячуудын хүүхдүүдийн балаг ингээд дуусахгүй биз ээ


URL:

Сэтгэгдэл бичих