“Киви” цолны хэрүүл бус продюссерын дарамтаас болж салжээ

Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг “Чи авсан, би аваагүй” гэж ирээд л баахан муудалцсан гэх “Киви”-гийн охид хэсэгтээ олны анхаарлыг татаад авсан. Цол тэмдгээс болж хамтлаг нь бутарсан гэх инээдтэй ярианд өртөж буй дуучид сүүлд хийлгэсэн ганц клипээ цацаад чимээгүйхэн боллоо. Хамтлагийн ахлагч Ука л ганцаараа зүтгэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх гэж чармайж яваа бол цаад хоёр нь гэрийн мухар сахиад утсаа ч авахгүй таг чиг суугаа аж. Гэтэл үнэндээ тэдний дунд хэл ам, хэрүүл шуугиан дэгдээгүй юм билээ. Продюссер Б.Ангирмаагийн хатуу хяналт, зөрүүд аашнаас болоод тогтож суухад хэцүүхэн болсон Намуунаа, Алтаа хоёр арга буюу хамтлагаа орхижээ. УГЗ Б.Ухнаа гуай ч эрлийз ач охиных нь нүцгэн шахам биеэр мөнгө олж байгаа продюссер эмэгтэйтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцсан юм байх. Мэдээж хэрэг, энэ бүх шуугианыг сонсоод Алтаагийн ээж ч асуудал үүсгэж “Аялан тоглолт нэрийдлээр гадаад руу авч яваад алга болсон. Адаг сүүлд нь баахан баян хужаа нартай уулзуулж байсан гэж сонслоо” хэмээн ихэд уурсчээ. Тиймээс охиноо загнаж, БНСУ-ын томоохон сургуульд явуулахаар хөөцөлдөж байгаа аж. Б.Ангирмаагийн хувьд урьд нь тус хамтлагт байсан Б.Халиунааг вагонд алгадаж, Н.Солонгоог гадуурхсан гэх яриа ч үнэний ортой юм билээ. Тэгэхээр одоо амь шигээ хайрлаж, алдаа дутагдлыг нь хаацайлж өнгөрдөг хамтлагийн ахлагчаа хэрхэн авч үлдэхийг нь харах л үлдлээ.

Б.Болор


URL:

Нэр: Rolando Monholland Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих