”Хvчит шонхор” захын цаана гурван хvний амийг хєнєєсєн гэх мэдээллийн мєрєєр

хvний амийг онц хэрцгийгээр хєнєєсєн гэх мэдээлэл єчигдєр манай сонины редакцид ирлээ. Уг мэдээллийн мєрєєр 11.20 цагт “Нарантуул-2″ захыг зорьсон юм. Хэргийн талаар “Нарантуул-2″ захын vvдэнд Солонгос комиссын хувцас зарах 30-35 насны эмэгтэйгээс тодруулахад мэдэхгvй байв. Мєн тємс ногоо худалдах ахимаг насны худалдагч эрэгтэйгээс асуухад мєн л мэдэхгvй гэх хариулт єгсєн юм.

Бусдын гарт амь насаа алдсан гэх гурван залуугийн нэгийг махны ченж байсан хэмээн сонссон учир “Хvчит шонхор” зах руу уруудав. Захын vvдэнд тамхи бохь зарж буй эмэгтэйгээс хэргийн талаар лавлалаа. Тэрээр “Хоёр хvн бусдын гарт амиа алдсан гэж єглєє павилоны худалдагчаас сонссон. Гэхдээ би єєрєє хараагvй болохоор сайн мэдэхгvй л байна” гэв. Дотогш орон махны ченжvvдтэй уулзахад ихэнх нь мэдэхгvй гэх хариулт єглєє. Харин 40-45 насны махны ченж эмэгтэй “Єчигдєр єглєє /Тавдугаар сарын 29/ 6.10 цагт намайг зах руу явж байхад эргэдэг дээр /Нарантуул-2 захын урд замд/ нас барсан хvн байсан. Царай нь хєхєрчихсєн, гуталгvй, хар футболк, бэлтгэлийн ємд, хар оймстой харагдсан. Цагдаа нар утсаар ярихдаа зvрхэн тус газраа хутгалуулсан байна гэж ярьж байна лээ. Нохойтой цагдаа нар ирж, хэргийн газарт vзлэг хийсэн. Харин орой нь дахин хоёр хvн нас барсан байна. Нэгийх нь цогцсыг жалганаас, нєгєєг нь цагаан худагны орчмоос олсон гэх яриа гарсан. Энэ яриа хэр vнэн болохыг мэдэхгvй байна. Хэрэв махны ченж нараас амиа алдсан бол бvгд мэдэх байсан. Одоохондоо манай ченж нараас амиа алдсан хvн гараагvй байна.” гэлээ.

Хэрэг гарсан гэх цагаан худгийг зорив. Худгийн эргэн тойрны айлуудын нэгнээс 20-23 насны эмэгтэй гарч ирлээ. Хэргийн талаар тодруулахад “Мэдэхгvй ээ. Манай энд тийм хэрэг гараагvй. Цагдаа нар ч vзэгдэж харагдаагvй” гэв. Цагаан худгаас жалга нэг гудамны цаана аж. Мєн замын яг хажууханд. Дэлгvvрийн vvдэнд зогсох гурван залуугаас асуухад “Нэг хvнийг хєнєєсєн гэсэн. Гэхдээ энэ жалганд ч биш, цагаан худагны орчимд ч биш. “Нарантуул-2″ захын урдхан замд л нэг хvн хутгалуулсан гэж байсан” гэлээ. Цааш явж замд тааралдсан гурван залуугаас тодруулахад “Нарантуул-2″ захын урд замд хоёр хvн амиа алдсан гэж сонссон. Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтсийнхэн ч гэсэн энэ хавиар яваад байгаа. Нэгнийх нь гарнаас чирсэн бололтой мєр нь ярагдсан, нvvр ам нь танихгvй болтлоо сийчvvлсэн байсан гэсэн. Нєгєє хvнийх нь хоолойг огтлоод шуудайнд хийгээд долоон давхар хєнжил доор хийсэн байсан гэж хvмvvс ярьж байгаа юм. Цагдаа нар нас барсан хvмvvсийг энэ хавиар архи уудаг архичид бололтой гэж ярьж байсан. Зургийг нь харуулахад 25-30 насны залуу хvн байсан. Гэхдээ нас барсан хvнийх нь зураг юм уу, сэжиглэж байгаа хvнийх нь юмуу мэдэхгvй байна. Ямар ч байсан энэ хавийн айлуудаар явж нэг зураг vзvvлж, иргэдээс мэдvvлэг авсан. Тэр зургийг харахад энэ хавьд архи уудаг ах л харагдсан. Бусдыг хєнєєсєн этгээдvvдийг энэ хавиар явж магадгvй гэж иргэд их сэрэмжилж байгаа. Жаахан айдастай л байна. Манай ахыг шєнє 3.00 цагт гэрээс гараад явахад хvн байгаагvй гэсэн. Тэгээд єглєє 6.00 цагийн vед нас барсан хvн байсан гэхээр хэрэг шєнийн 3.00 цагаас vvрийн 6.00 цагийн vед гарсан юм болов уу. Махны ченжvvд байнга хутгатай явдаг учраас хvмvvс махны ченжvvд vйлдсэн байж магадгvй гэж хардаад байгаа” хэмээж байв.

Харин хvмvvсийн хэлж буйгаар хэрэг гарсан гэх “Нарантуул-2″ захын урд замд ирэв. Замдаа таарсан иргэдээс асуухад дийлэнх нь мэдэхгvй гэх хариулт єгсєн юм. Сонссон нэг нь нэг хvн, гурван хvн, таван хvн гэж сэртхийлгэмээр тоо хэлж байв. Замын хажуугаар явах 19-21 насны бололтой хоёр охиноос лавлахад “Таван хvн бусдын гарт амиа алдсан гэж яриад байна лээ. Харанхуй гудамжнаас нэг, энэ урд замаас нэг, далан давхраас хоёр, нэг хvнийх нь цогцос хаанаас ч билээ олдсон гэсэн” гэлээ. Гэхдээ хэрэг гарсан гэх замын эргэн тойрны айлууд, дэлгvvрийн худалдагчид, мод тvлээ зарах иргэдийн ихэнх нь хэргийн талаар мэдэхгvй байсан юм.

Иргэдийн дунд энэ мэт нэг, гурав, таван хvн бусдын гарт зэрлэгээр хєнєєгдсєн. Мєн цогцос олдсон газруудыг жалга, цагаан худаг, далан давхар, харанхуй гудамж, “Нарантуул-2″ захын урд зам хэмээн янз бvрээр тайлбарлаж байсан учир баттай эх сурвалжаас тодруулахаар Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтсээр орлоо.

Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, ахмад Б.Гvнчин-Ишээс дараах асуултад хариулт авав.

-Чингэлтэй дvvргийн 11 дvгээр хороонд гурван хvн бусдын гарт зэрлэгээр хєнєєгдсєн хэмээн манай сонинд нэгэн иргэн хандлаа?
-Иргэдийн vгэнд хааяа итгэж боломгvй. Учир нь тэд сонссон зvйлээ баталгаажуулалгvй ярьдаг. Дvvргийн нутаг дэвсгэр “Хvчит шонхор” захын орчимд нэг хvн нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийг дvvргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл єгєх боломжгvй байна.

-Цагдаа нар нас барсан иргэдийн зургийг vзvvлээд таниулах ажиллагаа хийсэн гэж иргэд хэлсэн?
-Цагдаагийн байгууллага хуулийн дагуу янз бvрийн ажиллагаа хийнэ. Эрэн сурвалжлах ажиллагаа ч хийгдэж болно. Гэхдээ олон хvнийг байцаагаад байгаа зvйл байхгvй. Ингэж ташаа мэдээллээр нийгэмд сенсааци тарьж, иргэдийг тvгшvvрт автуулж болохгvй хэмээж байлаа.

Б.Батчимэг

“Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих