Сүхбаатараас гарсан төрийн түшээд хурдан морины хоббитой

Ч.Улаан Алтан-Овооны 108 шатаар  пиар хийжээ

УИХ-ын гишүүн Ч.Улааныг  Сүхбаатарчууд одоо хүртэл сайдаа л гэх юм. 2000 оноос  тасралтгүй  шахам УИХ-ын зөөлөн суудалд тухалж буй эрхэм. УИХ-ын болон Засгийн газрын сайдаар ажиллах хугацаандаа улс, орон нутгийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлох, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, шийдвэрлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан төрийн түшээ гэж түүнийг олон хүн үнэлдэг. Харин  энэ  эрхэм  сүүлийн жилүүдэд  хууль тогтоох ажилдаа тийм ч идэвхигүй оролцдог. Зайгаа барих болсон ч гэгдэх  юм билээ. Үүний  нэгээхэн жишээ УИХ-ын гишүүн Ч.Улаан өнгөрсөн намрын чуулганы 37 удаагийн хуралдаанд 25  удаа суусан байна. Өөрөөр хэлбэл 11 удаа суугаагүй гэсэн үг. Бие даан санаачилсан хууль ч тун цөөхөн.  Хоёр удаа долоон минутаар үг хэлж 14 удаа асуусан хэмээн бүртгэгдсээс харагдаж  байгаа юм. Асуусан хариулснаар хүний хийж бүтээснийг дүгнэх нь  өрөөсгөл ч гэлээ томоохон хуулийн   төслийн үйл ажиллаагаанд оролцоогүй нь бас л тун тоогүй хэрэг.  Төсөв санхүүгийн асуудлыг эс тооцвол шүү дээ.  2000-2004 онд Сангийн сайдаар ажиллаж байсан түүнийг нутгийн олон нь  одоо хүртэл сайдаа л гэх юм билээ.  Эрхэм гишүүн ч тэр болгонд нь сайхан үг хэлж мэхийн ёслоод нэлээдгүй популизм хийх нь тэр.  Тэрбээр иргэдтэй уулзахдаа хийж бүтээсэн ажлаасаа ерөөлийн үгийг илүүтэйгээр урсгадаг нэгэн гэнэ. Саяхан зүүн гурван аймагт ажиллахдаа “Төр нь түмнийхээ төлөө зүтгэж, түмэн олон амгалах байх болтугай “ хэмээх үгээр гурван аймгийн уулзалтыг  төгсгөж,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарчуудын алгыг нижигнүүлж  “A”   үнэлгээ авна билээ. Харин тэрбээр сүүлийн сонгуульд оролцохдоо Сүхбаатар аймаг төдийгүй монгол түмний хийморь болсон Алтан-Овоо-нд 108 шат  хийж өгнө  хэмээн амлажээ.  Харамсалтай  нь түүний 108 шат гэсэн амлалт дараагийн сонгуулийн нүүрийг үзэх гэж байхад  нэг нь ч  тавигдаагүй  аж. Хэзээ эхлэх тухай  сонгогчдынхоо асуултад  барих нь баараггүй  гэсэн хариулт өгсөөр  эдүгээ гурван жилийн нүүрийг үзэж байгаа аж.  Харин морь наадам гэхээр болч


Р.Буд авто замын тухай ярих нь их ч ажил хэрэг болох нь бага

УИХ-ын гишүүн Р.Будыг авто замын газрын дарга гэдгээр нь ард мэдэх нь олонтаа тааралддаг. Авто замын дарга хэмээх албыг хашч байх үедээ замын мөнгө идсэн уусан гээд багагүй хэл ам таталдаг байсан. Харин түүнийг Монгол төрийн түшээ гэдгээр  мэдэх хүн цөөн юм  билээ.  Өөрийн төрөлх нутгийнхан нь түүнд итгэл хүлээлгэж   хоёр ч удаа  УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  Эрчим хүч, авто замын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр асуудал боловсруулах томоохон ажлын хэсэг байгуулахад авто замын ажлын хэсгийг Р.Буд ахалж ажилласан байдаг. Гэсэн ч хэдий ч тойргийнхондоо уулзалт хийхээр  түүнээс энхэл донхол болсон хэдэн замаа хэзээ янзлах, эрчим хүчний асуудлаа  ямар байдлаар шийдэх,   гээд амласан  бүхнийг нь ар араас нь угсруулан нэхдэг  юм билээ. Үүнээс үзэхэд эрхэм гишүүн  тийм ч дүнтэй ажилдаггүй нь харагдаж байна. Сүхбаатар аймгийн дэд бүтэц хөгжил бусад аймгаас  тааруухан ч иргэд  нь хэт их улс төржсөнийг  ажилгүйдэл ядууралтай холбож  тайлбарлах юм билээ. Тэрбээр өнгөрсөн намрын чуулганы 37 удаагийн хуралдааны 28-д  нь суужээ. Бүр суудаггүй нөхдүүдтэй харьцуулахад  бага тоо биш. Хамгийн гол ач холбогдол үр дүн цөөтэй суусан гэсэн дүнг сонгогчид нь тавьжээ.  Дараагийн сонгуульд итгэл хүлээлгэхгүй. Царайг нь ч танихгүй.  “Ирэх сонгуульд итгэл хүлээлгээд  дахиад л  ажласнаа хэрэгжүүлэхгүй биз дээ”  гэдэг үг  Сүхбаатарын залуусын  амнаас унах  юм билээ. Харин хийж бүтээснээр тааруухан 10-аад жил шахуу УИХ-д суусан энэ эрхэм хурдан морины  хоббитой нэгэн гэнэ. Ер нь Сүхбаатарчууд Алтан-Овооны тахилгын ч юм уу томоохон найр наадмын үеэр хоёр түшээгээ иргэдийн бодит амьдрал дундаас биш хурдан морины уяан дээрээс хардаг  гэж ярих юм билээ.

Б.Саран

URL:

Сэтгэгдэл бичих