ОЮУТОЛГОЙН ТАВАН ТЭРБУМААС ЯАЖ ХАЛБАГАДАХ ВЭ

Уул уурхайгаас бид мөн ч олон юм хүсэж, мөрөөдөж байна аа. Оюутолгой, Тавантолгой гэх үгсийг сонсохоороо л монгол хүн бүр өөрсдийгөө тэрбумтан мэтээр төсөөлж эхэлнэ. Гэвч 21000 төгрөгийг эс тооцвол “мөрөөдөл биелдэг юм” гэх үгэнд хууртсаар яваа биш үү.

Нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэхүйц байна л гэнэ, гэтэл жил бүрийн өвөл нүүрсний үнэ тэнгэрт хадлаа гэж шаагин, тоосго, дугуйны хаймар шатаан хавартай золгох нэг хэсэг ч байна. Тэгвэл уул уурхайн их бүтээн байгуулалт, хэмжээлшгүй баялаг нөөц Монголын иргэнд хамаатай юм уу, бид эндээс ямар хаялга хүртэх вэ гэх асуултын хариу тун ч бүдэг сонсдох болов. Энэ нь алдарт 21000 төгрөг биш. Харин их мөнгөний урсгалыг далимдуулж, монголчууд импортлогч бус, үйлдвэрлэгч гэсэн шошготой болохыг л хүсэж байна.

ОЮУТОЛГОЙД ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ ДОТООДЫН 3300 КОМПАНИ БИЙ

Ханган нийлүүлэгч гэх холбоо үг үн – дэ сний үйлдвэрлэгчдийн аазгайг хөдөлг өх болсоор удлаа. Орд газрууд хараахан ашиглалтад ороогүй ч бэлтгэл ажил хэдийнэ эхэлж, ханган нийлүүлэгчдийн хам гийн таатай өдрүүд үргэлжилсээр байна. Гэвч энэ завшаан элэг нэгтнүүдэд минь хамаагүй бололтой. Ихэнх ордын ханган нийлүүлэлтийн дийлэнхийг гаднын компаниуд эзэлдэг, монголчууд импортын бараа нийлүүлэхээс хэтрэхгүй юм. Үүнийг үндэсний үйлдвэрлэлээ дэм жиж байна гэж харах боломжгүй.

Оюутолгойд 3300 орчим Монголын компани ханган нийлүүлэгч гэсэн статустай байдаг юм билээ. Гэвч яг бүтээгдэх үүнээ нийлүүлж эхэлсэн нь цөөн. Дээр хэлсэнчлэн эд импортын бараа ний лүүлсээр байна. Осолдохгүй бээлий, хувцас, төмс, лууван сэлтээ Монголоос авч буй бололтой.

МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ҮҮ

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос эдийн засгийн өсөлт ирэх онд 16.6 хувьд хүрнэ хэмээн төсөөлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.7 дахин өсөх үзүү- лэлт юм.

Уул уурхайн салбарт, тэр дундаа томоохон ордууд ашиглалтад орвол дагалдах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэр гэнэ гэж ийн тооцоолсон юм билээ. Энэ бол өнөөх ханган нийлүүлэлттэй хол боотой таамаг. Гэвч энэ төсөөлөл биелэх нь хэдэн хувь бол. Саяхан Оюутолгойд бараа бүтээгдэх үүн ханган нийлүүлэх хүсэлтэй компаниудын төлөөлөл уулзав.

Эхний уулзалтад ердөө 10 гаруйхан компанийн төлөөлөл ирсэн юм. Яагаад гэх асуултын хариу нь яг энэ. Манай ихэнх үйлдвэрлэгчдэд хүсэл байвч үнэндээ айдаг юм билээ. Гаднын томоохон сэтгүүл дээ рээс хардаг дэлхийн компаниудын нэр дуулдаж эхлэхээр “За бид ч яршиг, бусдаараа л бууз, хуушуур шиг явъя” хэмээн боддогоо уулзалтын үеэр ярьж байв.

Ихэнх нь хэрхэн, яаж ханган нийл үүлэхээ мэддэггүй нь бас нэг том бэрхшээл. Тендерийн зарууд томоохон сонин, хэвлэлд нийтлэгддэг ч гэлээ англи хэлээр байдаг нь хүндхэн асуудал болдгийг ч нуусангүй. Уг уулзалтад ирэгсдийн дий лэнх нь хүнсний үйлд вэрлэгчид байсан. Шоколад, даршилсан но гоо, лаазалсан мах үйлдвэрлэгчдийн төлөөлөл гээд. Энэ нь ханган ний лүү лэлтийн бүтээгдэхүүн мөн ч уул уур хайн ажил зөвхөн хүнсээр хяз гаар лагд даггүй. Ажиллах хүч, тех ник сэл тээс авахуулаад судалгаа шин жилгээ хийх нь ч ханган нийлүүлэх “бүтээг дэхүүн”-ий нэг. Гэвч сүүлд дур дагдсан хэсгийн төлөөлөл энд байсангүй.

ТАВАН ТЭРБУМ ДОЛЛАРААС ХЭДИЙГ ХҮРТЭХ ВЭ?

Тэд хэтэрхий жижиг байгаа нь гол бэрхшээл нь юм байна. Өдөрт мянган шир хэг шоколад үйлдвэрлэдэг монгол ком пани яаж “Nestle”-тэй өрсөлдөх юм бэ. Монголын үйлдвэрлэгчдийн дийлэнх нь жижиг, дунд учраас хүчин ча дал муу, эргэлтийн хөрөнгө тааруу, хүн хүч ний бололцоо сайнгүй.

Эдгээр нь бү- тээгдэхүүний чанарт нь нөлөөлж байгаа. “Ядаж л англи хэлтэй мэргэжилтэн цалинжуулах боломжгүй учраас сонин дээрх тендерүүдийн зартай танилцаж чаддаггүй” гэж хувиараа даршилсан ногоо үйлдвэрлэгч Б.Цэенхорлоо ярьж байв. Гэтэл Оюутолгойн ордыг ашиглах сураг гарч эхэлснээс хойш л дэлхийн жишиг, дэлхийн хамгийн… гэх үгс цуурайтах болсноос “жижгүүд” хүрд эргүүлэх боломж эдлэхээсээ ч эмээж байгаа аж. Оюутолгойн ордод нийт таван тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ авна гэж төлөвлөсөн байдаг.

Уурхай байгуулах барилгын ажлын төсөв нь 758 сая ам.доллар байх жишээтэй. Уг орд ашиглалтад орохоор жил бүр 500-600 сая ам.долларын бараа үйлчилгээ худалдан авна гэсэн ерөнхий тооцоо байгаа юм байна. Үүнээс монголчууд хэчнээнийг “зулгааж” чадах вэ? Яг энэ байдлаараа явбал өвдөл, цөв длөөс нь мэрээд л таарна. Юун үйлдвэрлэгч Монгол. Эдийн засгийн өсөл тийн төсөөлөл сэлт ч ганхаж мэднэ. Уг ордтой харьцах бүх харьцаа улст өржсөн учраас утгагүй байдал үүсээд байна.

Гэрээ батлахад Монголын төрийн томчууд эгнэж суугаад, баярын нулимс дуслуулах нь холгүй байсан дүр зураг одоо ч нүднээ харагдаж байна. Уул уурхайн ханган нийлүүлэлт гэх салбар Чили, Канадад жинхэнэ утгаараа хөгжиж, биеллээ олсон гэдэг.

Уул уурхайн баялгийг нь ашиглахаар ирсэн Канадын компаниуд Засгийн га зартай бус, нутгийн иргэдтэй тохиролцдог жишиг бий аж. Яригдах асуудал нь ханган нийлүүлэлт, үүнд тухайн орны үндэсний үйлдвэрлэгчид ямар байр суурьтай оролцож, хэдэн хувийг эзлэхээ ярьж тохирдог. Үүний эцэст гэрээг үзэглэх эсэхээ шийддэг байна. Заавал тэднийг дуурайя гэсэн үг биш, баялгаа дагаж, үндэсний үйлдвэрлэлээ өөд татах янз бүрийн арга байдгийг л сануулах гэсэн юм.

ДАЙН БИШ УЧРААС ЭСГИЙ ГУТАЛ ХАМААГҮЙ

Зөвхөн гаднынханд асуудал байгаа юм биш. Бизнесийн ямар ч харилцааны гол агуулга нь чанар, үнэд суурилдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэлээ ч чанаргүй бараа, бүтээгдэхүүн авч “тоглох” хэрэггүй. Ширхэг хадаас, шү дэн зээ өөрсдөө хийчихэж чаддаггүй ч Монгол Улс ханган нийлүүлэлтийн дийлэнхийг эзэлмээр байна. Гэхдээ юугаа шахах вэ?

Энэ дайн биш учраас эсгий гутал, морь нийлүүлж болохгүй нь харамсалтай юм. Оюутолгой дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулна гэж байгаа нь гоё. Хэдий болтол бид уул уурхайгаа бүдүүлэг аргаар ашиглах вэ дээ. Тэд дэлхийн компаниудыг сонгож байгаа нь ч зөв. Мон голчууд чанартай бүтээгдэхүүн үйлд вэрлэж чадахгүй байна (бүгд ийм биш ч дийлэнх нь тийм), үндэсний үйлд вэр лэгчдийг томрохыг хүлээгээд үйл ажил лагаагаа хойшлуулалтай нь биш.

НЭГДЬЕ

Бидэнд нэг арга байна.

Хиам үйлдвэрлэдэг 10 жижиг, дунд компани бай лаа гэхэд тус тусдаа дугаарлавал арвуулаа л жижиг. Харин нийлбэл нэг, хоёрын зэрэгтэй том байх бололцоотой. “Монгол 999”, “Монгол тээвэр нэгдэл” зэргийн жишээ бий. Дээр дурдсанчлан Оюутолгойд ханган нийлүүлэх хүсэлтэй компаниудын уулзалтаар тэд клуб байгуулах санал гаргасан. Энгийнээр тайлбарлавал, клубийн нэг гишүүнд мөнгө хэрэгтэй гэхэд бөөнөөрөө ярилцаад, мөнгөө босгодог. Мөнгөтэй болохоороо буцаагаад өгөх энэ арга өнөөдрийн нөхцөлд тохирсон харагдаж байгаа.

Тэртээ тэргүй төр засагт үндэсний үйлд вэрлэгчдээ дэмжих бодлого байдагг үй, байлаа ч бодит ажил болсон нь цөөн учраас тэд ийн аминчхан арга боловсруулж байгаа юм. “Оюутолгойд ханган нийлүүлэгчээр оролцъё гэхээр танайх хүчин чадал муутай гэж ам тагладаг.

Манай ихэнх компаниудад хэрхэн оролцох талаар мэдээлэл бай даггүй нь биднийг нэгдэж, хамтарч оролцох ёстой юм байна гэсэн бодол төрүүлж байна. Ингэснээр жинхэнэ ут гаараа Монголд үйлдвэрлэл хөгжиж, өөрсдийн мөнгөө өөрсдөө хүртэх боломж бүрдэнэ” хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагч С.Балчиндорж ярьсан.

Оюутолгойн бараа үйлчилгээнд зарцуулах таван тэрбумынх нь ядаж талыг нь монгол компаниуд хүртэг л дээ. Ингэхийн тулд тэд нэгдэх нь зүйтэй. Цувсан бар биш, цугласан шаазгай байж чадвал бялуунаас хүртэнэ.

“Өнөөдөр”


URL:

Сэтгэгдэл бичих