ШАТАХУУНЫ ЭРЭЛД ГАРСАН САЙД НАРЫНХАА АРААС СVV ЄРГЄЄД ХVЛЭЭЕ

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт урд хєрш рvv, дэд сайд Б.Ариунсан хойд хєрш рvv шатахууны эрэлд гарчээ. Сураг сонсох нь ээ, хоёр сайдын явсан ажил бvтэмжтэй байгаа гэнэ билээ. Манай улсын зvvн хязгаараас газрын тос олгойдон гарч, Ерєнхийлєгч, тєрийн тvшээд дээлээ мялааж байсан нь саяхан мэт.

Ийнхvv манай улс газрын тос импортлон авах биш экспортолдог улс болох нь гээд бєєн баяр хєєр болж байлаа. Гэтэл єнєєдєр газар тариалан, зам завсар, уул уурхайн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг ид оргил vед нь манай улс шатахууны хомсдолд орж хамраараа газар хатгах нь. Д.Зоригт сайдын тухайд БНХАУ-ын талтай хийж буй гэрээгээр манай улс тvvхий нефть урд хєршид экспортлоод vvнийхээ оронд шатахуун авъя гэсэн санал тавьж байгаа гэнэ. Дээрх хэлэлцээр бvтэмжтэй болсон эсэх нь одоогоор тодорхойгvй. Учир нь Д.Зоригт сайд єчигдєр л энэхvv гэрээ хэлэлцээр хийх албаны хvмvvстэй нь уулзсан аж. Хэрэв Хятадын тал энэ асуудлыг нааш-тайгаар шийдэх юм бол манай улс нефть боловсруулах vйлдвэртэй болох хvртлээ БНХАУ-д мєнгє тєлєхгvйгээр солилцооны шугамаар шатахуун авах боломжтой болох юм.

Єнєєдєр 50 вагон шатахуун ирнэ
Иргэд УИХ-ын гишvvдийг л дээрх асуудлыг шийдэх байх гэж найдаж суугаа. Харин УИХ-ын гишvvд салбарын сайд, дарга нарыг хашигчиж загнахаас єєрийг хийж чадахгvй байгаа нь нууц биш. Єчигдєр болсон Аюулгvй байдал гадаад бодлого, Эдийн засгийн байнгын хороогоор шатахууны хомсдолын талаар гишvvд холбогдох албаныхныг байцааж ёстой л шавайгаа ханатал загнаад авна билээ. Салбар хариуцсан сайд нар нь гадаадаас шатахуун гуйхаар явсан учир Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэдэнд байцаагдаж албан тушаалаасаа золтой л салчихсангvй. Зарим нэг гишvvн тvvнийг энэ албан тушаалаа єг хэмээн ширvvхэн зэмлэж байгаа харагдсан.
Дизель тvлшгvйгээс болоод уул уурхай, зам засвар гээд манай улсын бvтээн байгуулалтын ажлууд зогссон. Албаны хvний мэдээлснээр манай улс шатахууны найм хоногийн нєєцтэй гэнэ. Єнєєдєр ОХУ-аас 50 вагон тvлш ирэхээр болсон гэсэн таатай мэдээ дуулдаж байна. Vнэн л байгаасай билээ дээ. Сvvлийн vед ЭБЭХ-ний сайд нь ч, албаны хvмvvс нь ч биднийхээ сэтгэлийг засах гэж шатахуун байгаа гэсэн сайхан vг хэлэх болсон. Vvнд нь бид олон ч удаа хууртсан даа. Цаашдаа ирэх ням гаригт 25, энэ сарын 10-нд 30 вагон шатахуун ээлж дараалан ирж 10-наас шатахууны хомсдол гарахгvй хэвийн болох талаар Д.Амарсайхан дарга хэлсэн.
Хэдийгээр дизель тvлш олдохгvй байгаа ч vнэ нь нэмэгдэхгvй байгаа нь шатахуун импортолдог vндэсний хэдэн компанийн ач гэнэ.
Шатахуун импортлогч компаниуд ОХУ-аас нэг тонн шатахуунаа ємнє нь авч байсан vнээс 280 ам.доллараар илvv єртєгєєр импортолж байгаа аж. Vvнээсээ болоод тэд 5-8 хувийн алдагдал хvлээх болж. Уг нь ашгаа бодоод шатахууны vнээ нэмэх гэсэн ч ЭБЭХ-ний сайд тэднээс “Энэ удаад шатахууны vнээ битгий нэмээч” гэж аминчилан гуйсан гэнэ. Арга буюу салбарын сайд нь гуйсан учраас тэд сvvлийн 10 хоног алдагдалтай ажиллаж байгаа гэж тайлбарлаж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих