Автобус 500 болчихлоо…

autobus_3_500x500_500x500

Үнийн дарамтанд өртсөн сар шинийн хямралын өмнөхөн бас нэгэн хямрал болохоор мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье.Ашгаасаа илүү алдагдалд орж талх тарианыхаа мөнгийг арай чүү нэг юм залгаж байгаа тухай том оврийн автобус эрхлэгчдийн холбоо үгийн солиогүй хөмсөг зангидан өгүүлдэг.

Дээшилдэг ч үгүй, дорддог ч үгүй уг холбооноос ээлжит зовлонгоо тоочсоор баярын өмнөхөн үйлчилгээнийхээ үнийг нэмсэн тухай мэдээлэл хийжээ.”Автобусны тасалбарын үнийг 500 болгочихвол арай дээрдэх гээд байна”  гэсээр тэд ийнхүү зорчих тасалбарын үнийг нэмэх сурагтай.Ингэснээр энэ сарын 23-ны өдөр буюу ирэх пүрэв гарагаас эхлэн том оврын автобусны үнэ 500 төгрөг болох юм байна.

Азтай

эх сурвалж: fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.