Сар шинийн бөхийн барилдааны хуваарь гарав

bkh_6131Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал 5 барилдааны хуваарь гарчээ.

Нэгдүгээр сарын 25-нд “Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан” болно. Бүртгэл нь энэ өдрийн 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

Нэгдүгээр сарын 26-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Бүртгэл өглөө 10 цагаас эхлэх бөгөөд аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт өсвөр бөхийн барилдаан болно. Бүртгэл нь өглөөний 10 цагаас эхлэх бөгөөд барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

Мөн энэ өдөр “Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан” болно. Бүртгэл нь тус өдрийн 10 цагаас эхлэх бөгөөд барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

Сар шинийн Битүүний өдөр буюу нэгдүгээр сарын 30-ны 14 цагт Цагаан сарын уламжлалт улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Бүртгэл нь нэгдүгээр сарын 29, 30-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна. Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.


URL:

Сэтгэгдэл бичих