Эрээн хотыг зорих иргэдэд анхааруулга хүргүүлж байна

f1426c0268e77e85originalБаяр наадмын өмнөх өдрүүдэд монголчууд БНХАУ-ыг зорих нь нэмэгдэж өдөрт 8-10 мянган иргэн хилээр нэвтэрч байна. Энэ нь хилийн боомт, гааль дээрх ачааллыг нэмэгдүүлдэг аж. Эл байдлаас шалтгаалж гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь ихэсдэг гэдгийг Эрээн хот дахь Консулын газраас мэдээлж байна. Тус газраас хүн хүч, нөөц бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа ч хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдийнхээ гомдол, мэдээллийн мөрөөр тус хотын хил , гааль , боомтын захиргаа, цагдаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай тухай бүрт шуурхай харилцаж, бүх хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа аж.

Иймд өндөр ачаалалтай байгаа энэ өдрүүдэд худалдаа наймаа хийхээр тус хотод зорчиж буй иргэн бүр сонор сэрэмжтэй байж, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд Консулын газрын 62269001 дугаарын утсанд болон тус хотын шинэ, хуучин зээл, барилгын материалын зах , “Шэн тун ” тавилгын дэлгүүрүүдэд байрлуулсан самбар дахь монгол хэлээр гомдол хүлээн авах утас, Эрээн хотын төв болон Улаан, Шилийн, Дүнчин дүүргийн цагдаагийн хэсэг, шинэ, хуучин зээлийг хариуцсан цагдаагийн хэсгүүдэд шууд хандахыг зөвлөхийн зэрэгцээ хил хаахаас өмнө буюу өдөр бүр 18 цагаас өмнө Эрээн -Замын-Үүд боомтоор нэвтрэх шаардлагатайг анхааруулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих