Удахгүй нээлтээ хийх “Анирлагч” уран сайхны кино

cover-middleХоёрдугаар сарын 5-нд нээлтээ хийх “Анирлагч” уран сайхны кино хүн, байгалийн нандин шүтэлцээг хурц сонирхолтой илэрхийлэн гаргажээ.

Эрт цагт өвөг дээдэс минь ан хийхдээ ч ухаалаг ханддаг байжээ. Харин одоо цагт бууны хурдан, жийпний сайныг сонгож, ан амьтны аль өнгөтэй өөдтэйг агнадаг гэхээсээ илүүтэй хядаж устгадаг болсон нь харамсалтай. Зарим нь бүр амийг нь хороосон ан амьтнаараа бахархан бусдад гайхуулах нь ч бий.

Гэвч хүн та байгаль эхээ үл хайрлах аваас эргэж ирэх үйлийн үр гээчээс бултаж үл чадна гэх санааг энэхүү “Анирлагч” уран сайхны кинонд харуулахыг зорьжээ. “Амар” медиа бүтээсэн энэхүү киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн бол найруулагчаар нь Д.Сангибат, Д.Энхбаатар нар ажиллажээ. Киноны багийнхан МҮОНТВ-ээс гараагаа эхлүүлсэн залуус. Харин киноны гол дүрд залуу уран бүтээлчид тогложээ.


URL:

Сэтгэгдэл бичих