Тэнгэр газрын дууг сонсоорой! Тэнд оршиж буй,тэмцэж буй хөдөлгөөн бүрийг ажиглаарай… Та анирлах болно

1611922_529357750504702_314484087_oМэдээ “ Амар медиа “ продакшн толилуулж байна. … Ирж буй Морин жилийн анхдагч болж буй дэлгэцийн шинэ бүтээл “

Анирлагч” уран сайхны шинэ кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.Монголын үзэсгэлэнт байгал,Сэлэнгэ нутгийн тайгад зураг авалтаа хийж, өнгө дүрслэлийн гайхамшгийг үзүүлэхээр амалсан уг бүтээл нь олон шинэ алхамуудыг хийж байгааг кино шүүмжлэгчид тэмдэглэсэн байна.

Тухайлбал “Захиалгат инээд” хамтлагаар овоглосон авъяаслаг залуу жүжигчин Р.Адъяа нь өөрийн “ Амар медиа “ продакшныг санаачлан байгуулж,анхны том бүтээлийнхээ Ерөнхий продюсерээр амжилттай ажилласны зэрэгцээ хорь гаруй кинонд гол ба туслах дүрд тоголсон туршлага ур чадвар дээрээ дэвшил гарган хошин бус эсрэг талын гол дүрийг урлаж, мэргэжил нэгт нөхдийнхөө дунд цахиур хагалах гэж байна. Мөн бараг л гавъяат болсон гэж үнэлэгддэг, ганц дүрийн жүжгийн мастер хадагтай,драмын театрын одуудын нэг, МУСТА Баясгалан авхай жинхэнэ тайгын “ковбой” эхийн дүрийг урласан бол мисс,загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг хайрын дуулийн танхил бүсгүйд тоглож, дурлалын тулаанд их хотын сайхан залуу Э.Ууганбаяр жүжигчин маань дуэльд дуудагджээ.Жинхэнэ бодит үйл явдал, тайгын далд увидастан Хундай буюу Хунсарын дүрд ОХУ-д жүжигчин мэргэжлээр төгссөн жүжигчин Баярсанаа тэнгэрийн дууг анирлан тоглож, нүгэлт гөрөөчний дүрийг дөнгөж гавъяатынхаа одонг мялаан тоголсон Д.Гүрсэд гүай мэгшүүлэн урласан бол мисс Бадамцэцэг маань мөн л хайрын гурвалжинд ялагдсан хорчин хүүхэнд хувираад амжжээ.Цорын ганц гэрч болж, үйл явдлын золиос болох дөхдөг цайлган залуугын дүрд “ Удирдагч “ киноны Гиваагийн дүрээр танил болсон жүжигчин Х.Батбаяр сонгогдсон байна.

Жүжигчдийн багийнхан урьд өмнө өөрсдийн дэлгэцэнд гарч бүтээсэн олон дүрүүдээс тэс өөр урлалыг ард түмэндээ хүргэж байгаадаа баяртай байгаа юм байна.Үүний зэрэгцээ тус кино нь дээр дурдсан жинхэнэ бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээж, орчин цаг буюу үзэгчдийн өөр өөрийнхөөрөө харах мэлмий,сэтгэх он цагийн аялахуйд дүрслэгдэж чадна гэдгийг найруулагчдын багийнхан онцолж байна.

Үнэхээр сүүлийн үед шүдний өвчин болсон кино зохиолын эрэл хайгуулд тэсрэлт хийхүйц жинхэнэ драмтургийг найруулагч Д.Энхбаатар Д.Сангибат нар зангидан хамтран найруулж, ”Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” зэрэг сериалууд дээр ажилласан Р.Оюунгэрэл зохиолыг бичжээ.

Мөн амьдралын ээдрээ,атаа хорсол,амь өрссөн тэмцэл,агуу хайр сэтгэлийн дуудлага,хөх мөнх тэнгэрийн омогшил,хангай аав,байгал ээжийн сахиус гээд анирлах бүхнийг таньд аялгуулан хүргэхэд дэлхийд зартай “ Алтан ураг “ хамтлаг ажилласан байна.Харин хамаг бүхнийг бүүвэйлэн аргадаж,хамтад нь анирлуулан буй “автор мотив” дууг, дэлхийн дууч хэмээн алдаршсан Цахар хадагтай Тугчи Урнаа дуулсан байна. Энэ 2-р сарын 5 –аас Тэнгис, Өргөө, Соёмбо гээд орон даяар нээлтээ хийж,гурвалсан драм жанраар бүтээгдсэн бүрэн хэмжээний уран сайхны киног ийн “Амар медиа “ продакшн та бүхэнд толилуулж байна .Тэнгэр газрын дууг сонсоорой.

Тэнд оршиж буй,тэмцэж буй хөдөлгөөн бүрийг ажиглаарай. Та анирлах болно.


URL:

Сэтгэгдэл бичих