Алдарт бүжигчин Монголд ирнэ

9961fb3e98031f3fbig

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлхийн алдартай хип хоп бүжигчин Shaadow Sefiroth Монгол ирэхээр болжээ. Туүнийг бүжигт дуртай залуус андахгүй мэднэ. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялан, бүжиг сонирхогчдод хичээл зааж байгаа бөгөөд өнгөрсөн жил Европын холбооны улсуудаар аялан сургалтаа явуулсан байна. Одоогоор арлын Япон улсад байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-нд Монголд бууна. Shaadow Sefiroth нь Монголд дврвөн өдрийн хөтөлбөртэй зочилж, “Аймар” бүжгийн студид бүжгийн хичээлээ хоёрдугаар сарын 1,2-нд заах гэнэ. Мөн энэ үеэрээ “You be the one” хэмээх бужгийн тулааныг шүүх юм. Уг тулааны үеэр тэрээр өөрөө бүжиглэн, сонирхолтой олон үзүүлбэрийг бүжиг сонирхогчиддоо хүргэх ажээ.

Т.САИХАН

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих