Урт гартнуудын ажил эхэлснийг сануулж байна

1ip5semh54325u7ameofn0naii

Гэмт хэргийн гаралтын тоо ихэссээр байна. Баяр болох гэж буйтай холбоотойгоор иргэд баярын бэлтгэлээ хангахаар томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үед эд зүлйсээ алдах тохиолдол гарсаар байна. Энэ нь манай улсын халаасны хулгайчдын тоо нэмэгдсэнийн шинж.

Мөн айлууд баяраар хэрэглэх ууц, буузаа алдах тохиолдол ар араасаа гарсаар байгаа юм. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-нээс 22-нд цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1647 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 2, хулгайлах 23, дээрэмдэх 1, хүчиндэх 2, танхайрах 5, зам тээврийн хэрэг 8, осол 20 гарч 8 хүн гэмтсэн байна. Энэ мэтчилэн гэмт хэргийн гаралтын тоо буурахгүй байгаа бөгөөд ихэвчлэн хулгай дээрмийн хэрэг гарсаар байна. Тиймээс ард иргэд хулгайд эд зүйлсээ алдхаас болгоомжлох хэрэгтэй байгаа ба цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийг олж саатуулан хариуцлага тооцон ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.