Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг ялимгүй өсгөжээ

3c3a92fc5148222a95e3938433e3c21c_LВАШИНГТОН. /Xinhua/. Хөгжингүй улсуудын эдийн засаг сэргэж буйтай холбогдуулан Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг ялимгүй шинэчиллээ.

2014 онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн оныхоос 0,7 хувиар илүү буюу 3,7 хувиар өснө гэж гэж Дэлхийн эдийн засгийн төлвийн тайландаа ОУВС бичжээ.
Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан, өсөлтийн урьдчилсан таамаглалаас 0,1 хувиар өндөр үзүүлэлт юм.
Еврогийн бүс эдийн засгийн хямралын улмаас сунжирсан хямралтай байгаа ч уг тайланд энэ бүсийн эдийн засаг сэргэх хандлагатай байна гэжээ. Тус бүс нутгийн эдийн засаг нэг хүртэлх хувиар өсөх бололтой.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын эдийн засаг энэ онд 2,8 хувиар өсөх аж. ОУВС 10 дугаар сард гаргасан тайландаа, тус улсын эдийн засгийг 2,6 хүртэлх хувиар өснө гэж байсан юм.
Хөгжиж буй улсуудын хувьд, Хятадын эдийн засаг өнгөрсөн оныхоос ялимгүй буурч, 7,5 хүртэлх хувиар өсөх хандлагатай байгаа бол Энэтхэгийнх 5,4 хүртэлх хувиар өсөх аж.
Уг тайланд дурдсанаар, зарим улс бодлогоо өнөө хэр нь дэмжих шаарлагатай байна. Ялангуяа, АНУ мөнгөний аядуу бодлогоосоо нэн даруй зайлсхийх хэрэгтэй. Мөн хөгжиж буй улсууд эдийн засгийн өсөлтийн боломжоо дээшлүүлэхийн тулд бүтцийн шинэчлэлт хийх хэрэгтэй гэж ОУВС мэдэгдлээ.

Г.Доржханд


URL:

Нэр: Gayle Gilkerson Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих