Шатдаг занарыг дэмжсэн байна

20130416002859-15

Эрдэс баялгийн салбарын талаар Уул уурхайн яамнаас олон нийтийн санал асуулгыг явуулсан. Тэгвэл санал асуулгын дүн гарсан байна. Асуулгаар саяхан батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигийн талаар мэдэхгүй гэсэн хариулт дийлэнх хувийг эзэлсэн байна.

 Түүнчлэн эрдэс баялгийн салбарт эдийн засаг ямар нөлөөтэйг асуухад нийт 609 хүн хамрагдсаны 56 хувь нь эерэг гэж хариулсан байна. Санал асуулгад оролцогсод шатдаг занар олборлохыг болон Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжсэн аж.

 “Эрдэс баялгийн салбарын аль нь их авлигад өртсөн бэ” гэсэн асуултад 51 хувь нь дээрх шүүмжлэлийг хэлжээ. Харин 23 хувь нь ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 19 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил салбарын хувьд хамгийн их авлигад өртсөн хэмээн хариулсан ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих