Засгийн газар давхар дээлээ тайлахгүй гүрийлээ

a51d3257453d545fbigУИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Харин гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэж буй асуудлаар АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Хуулийн төслийн гол агуулга нь УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байх тухай юм. Төрийн тэргүүний зүгээс УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө төрийн өндөр дээд хоёр албыг нэг хүн хамтад нь хаших ёсгүй тухай байр сууриа илэрхийлж байсан. Гэвч Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газрын 19 сайдын 15 нь “давхар дээл”-тэй байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг нэн даруй баталж, энэ оноос эхлэн хэрэгжүүлэх талаар мэдээлсэн бол АН-ынхан 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

Ийнхүү АН-ын бүлгийн завсарлага авч байгаа үйлдлээс харахад Н.Алтанхуягийн танхимын 15 сайд “давхар дээл”-ээ тайлах хүсэлгүй байгаа нь илт юм. Ийнхүү хоёр долоо хоногийн турш хойшлуулсан хуулийг дахин долоо хоногоор хойшлуулахаар боллоо. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэн батлах нь нэгэнт тодорхой болсон ч хуулийн хэрэгжилтийг хэзээнээс эхлүүлэх вэ гэдэг асуудал улстөрчдийн дунд багагүй маргаан тарих асуудал болох нь.Сөрөг хүчний зүгээс хуулийг баталсан цагаас эхлэн дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж буй бол олонх ирэх 2016 оноос эхлүүлэх бодолтой байгаагаас ийнхшш хуулийн төсөл дуншсаар байх нь.
Мөн МАН-ын бүлгийн зүгээс хэрэв сайд нар санал өгвөл Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчинө гэж МАН-ын бүлэг үзэж байгаа.

Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” , 91.7-д “Энэ хуулийн 91.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй” гэж тус тус заасан байна.Харин эрх баригч хүчнийхэн Ерөнхийлөгчөөс хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ “Хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөнө” хэмээн Ерөнхийлөгчөөр төрүү барьж, “давхар дээл”-ээ тайлах хүсэлгүй байгаа бололтой.

tsagmn


URL:

Сэтгэгдэл бичих