МАХН худал мэдээлэл тараажээ

3fd4a3e465db57a4big

 

УИХ-ын Б.Бат-Эрдэнэ болоод УИХ-ын тамгын газрын дарга байсан Ц.Шаравдорж нарыг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа талаар мэдээлэл байсан. Энэхүү мэдээллийг МАХН-ын хэвлэлийн албанаас өчигдөр орой мэдээллэсэн юм.

Тэд хэлэхдээ “УИХ-ын Б.Бат-Эрдэнэ МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа, түүнчлэн намын дэд дарга болно гэсэн шийдвэрийг сая гаргалаа” гэсэн мэдээллийг тараасан.

Тэгвэл энэ мэдээлэл үндэслэлгүй гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор мэдээллээ. Харин Ц.Шаравдоржийн хувьд МАХН-ын гишүүнчлэлээ  сэргээж байгаа нь үнэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих