Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ

5ff58ba904786e89big

Хөвсгөл нуурын ус бүрэн гүйцэд хөлдөөгүй байгаагаас гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Засаг даргын захирамжаар ирэх хоёрдугаар  сарын 5-ныг хүртэл далай дээгүүр зорчихыг хоригложээ.

Энэ жилийн хувьд цаг агаар дулаан байгаа учраас нуурын мөс урьд жилүүдээс нимгэн буюу 25-30 см хөлдсөн гэнэ. Иймээс Ханх болон Дархадын хотгорын чиглэлд зорчихдоо нуураар зорчихыг урт хугацаагаар хориглосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих