Орхон аймаг шилдэг найрагчдаа тодрууллаа

527-13908084441489181_619895381430653_333204671_nЖил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн  наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд Монголын Залуучуудын Холбоо ирэх 2-р сарын 14 буюу гэгээн хайрын валентиний өдөр зохион байгуулах бол орон нутаг дахь салбар холбоод дээр тус яруу найргийн наадам аль хэдийн эхэлсэн байна.  Учир нь орон нутагтаа эхний гурван байрт шалгарсан яруу найрагчид 2-р сарын 14-нд зохион байгуулагдах “Цагаан -Уул” хайрын шүлгийн наадамд ирж оролцох эрхээ авах юм. Өнгөрсөн 23-ны өдөр Орхон аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг яруу найрагчдаа тодруулжээ.  Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцож, 50гаруй бүтээл ирснээс 25 бүтээлийг 1-р шатанд шалгаруулж, 2-р шатанд 9 бүтээл, 3-р шатанд 3 бүтээл шалгарсан байна. Наадмыг Я.Цэнд-Аюуш /Ган үзэгтэн шагналт, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан / Н.Батжаргал /МЗЭ-н гишүүн,“Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын шагналт/ Д.Болдсайхан / МЗЭ-н орон нутгийн салбарын дарга, “Болор Цом” наадмын тусгай байр/ нар шүүж шилдгүүдийг тодруулжээ.  Орхон аймгийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмын тэргүүн байрыг  Д.Сосорбарам /Өргөмжлөл,“Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг,мөнгөн шагнал 250,000 төгрөг / 2-р байрт И.Хишигсүрэн /Өргөмжлөл, “Цагаан -Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал 150,000 төгрөг/ 3-р байрт Н.Пагамдулам /Өргөмжлөл, “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал 100,000 төгрөг/ нар шилдгээр тодорчээ.  Мөн наадамд оролцсон бүх оролцогчдодоо аймгийн Залуучуудын Холбооноос гаргасан ном, хуанли болон Залуучуудын Холбооны энгэрийн тэмдгээр шагналаа.


URL:

Сэтгэгдэл бичих