Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох шүүх хурал 3 дахиа хойшиллоо

ebb1416af2fdd46bbig
 Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийн шүүх хурал шүүхийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас  3 дахь удаагаа хойшиллоо.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд өчигдөр хийхээр товлоод байсан юм.

Шүүх  бүрэлдэхүүн улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд татгалзлыг хүлээн авах эсэх асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг аж. Ийм учраас шүүх хуралдаан хойшилжээ


URL:

Сэтгэгдэл бичих