76 мянган ахмадын тэтгэврийг олгоно

12108_404Сар шинээс өмнө Хамтын тэтгэврийн хуулийг батлуулж, ахмадуудаа баярлуулах санаатай С.Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын найман гишүүн хуулийн төслөө өргөн барьсан ч сөрөг хүчинд хүчин мөхөсдөөд чадсангүй. Гэхдээ сар шинийн дараа энэхүү асуудлыг УИХ нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт ард иргэд итгэлтэй байна.

Уг нь Хамтын тэтгэврийн сангийн хуулийг баталчихвал ахмадуудад маань ихээхэн буян болох юм билээ. Насаараа нийгмийн даатгалд цалингаасаа шимтгэл төлчихөөд хорвоогийн жамаар нэг нь нас барчихвал үлдсэн хүн нь бурхан болоочийнхоо тэтгэврийн тодорхой хувийг насан туршдаа авах боломж бүрдэнэ. Насаараа ажиллачихаад өтөлсөн хойноо ханиа алдаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч хүнд байдалд орж байгаа хүмүүс олон. Нийгмийн эмзэг сэдэв болсон энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Хамтын тэтгэврийн хуулийг санаачилсан ч МАН-ынханд таалагдсангүй.

Ямартай ч энэхүү хуулийг батлагдчихаасай гэж ард түмэн ихээхэн хүсч байна. Хуулийн хүрээнд асууж лавлах зүйл ч их байгаа бололтой. Тухайлбал хэдэн оноос хойших хүмүүс энэхүү хуулинд хамрагдах боломжтой вэ, хичнээн ахмад одоогоор хамрагдах судалгаа байна вэ гэдэг асуудлыг ихээхэн сонирхож байгаа юм.

Уг асуудалд Д.Арвин гишүүн хариулахдаа “Тооцоо судалгаа гаргасан. Судалгаагаар 76 мянган ахмадын тэтгэврийг олгох юм билээ. Миний зүгээс хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бүтээн байгуулалтын үед ажиллаж байсан ахмадуудыг хамруулах тал дээр түлхүү анхаарна. Хуулийг хэлэлцэх явцад цаашид яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Хууль санаачлагчид өмнөх үеийнхнийг багтаана гэсэн тул хэдэн оноос хойших хүмүүст олгох вэ гэдэг дээр нэг тоо гарч ирж таарна” хэмээжээ.

Тэгэхээр эхний судалгаагаар 76 мянган ахмадад тэтгэврийг олгохоор болоод байгаа юм байна. Цаашид хэрхэхийг УИХ мэднэ биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.