Сочиг зорих тамирчдын шүүмжлэл дагуулсан хувцсыг шинэчлэв

4ede0c81843b7e700bbde76a6f68fbe2_LОХУ-ын Сочи хотноо болох XXII өвлийн олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын хувцсыг шинээр хийж гардуулсан байна.

Өмнө нь энэ сарын 11-нд уг иж бүрэн хувцсыг гардуулсан ч олон түмний шүүмжийг дагуулаад байсан. Цагаан олимпийн наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Гоёо” компанийнхан урласан ч утаат Улаанбаатарын тамирчин гэхээр саарал байна, улсаа төлөөлөн оролцож байгаа гэхэд соёмбо, далбааг илүүтэй товойлгож урласангүй,  үзэмжгүй болжээ гэсэн “жавтий” хүртүүлэн фейсбүүк, твиттерын гол шүүмжлэлийн бай болсон сэдэв болсон юм.

Харин өчигдөр Сочиг зорих баг тамирчдын хувцсыг шинэчлэн саарал гадуур хослолыг цэнхэр өнгөөр сольсон тухай мэдээллийг “Сүнс” хамтлагийн Лхагва гэрэл зургийн хамт өөрийн фэйсбүүкт байрлуулжээ. Тэрбээр Монголын тамирчдын гоёх ноолууран малгай, ороолтыг дизайнер Ариунаа Сүри төрийн далбаатай байхаар урлан өнөөдөр тамирчдад гардуулах болсныг ч дуулгав.

Монголын тамирчдын бэлтгэлийн хувцсыг Японы алдарт “Мизүно” фермийг сонгон ийнхүү хоёр дахь удаагаа урлан бүтээж байгаа юм.  Сочигийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид энэ сарын 30-нд буюу өнөөдөр Сочигийн зүг хүлгийн жолоо зална. Цагаан олимпийн наадмын нээлтийн ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 7-ны оройн 20 цаг 14 минутад эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих