Элчин сайдуудад уламжлалт ёс заншлаа танилцуулав

75b88ede90577e36a35af53d47248fb0_L ”Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн Шинийн нэгэнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн удирдлагууд золголоо.

Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт ёс заншил, идээ ундааны онцлог, эдлэл хэрэглэлийн утга учир, мэндчилгээний ёс дэгээс танилцууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих