Сар шинээ сайд нар давхар дээлтэй угтлаа

imagesбыөаыбөсыУИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарын давхар дээлийг тайлах эсэхийг шийдэх ёстой байв.

МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг хэлэлцэх санал гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганы эхний асуудал болгон хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Цагаан сарын дараа буюу хоёрдугаар сардаа багтаж хуралдах чигтэй байсан ээлжит бус чуулганы хугацаа хойшилсон гэнэ. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган хаврын чуулганы өмнөхөн буюу гуравдугаар сарын сүүлээр хуралдах төлөвтэй байна. Тэгэхээр сайд нар могой жилээ давхар дээлтэй үдэж, хаврын чуулган хүртэл “халууцаж” явах нь тодорхой боллоо.

Ээлжит бус чуулган руу асуудлыг шилжүүлсэн нь сайд нар, эрх баригчид эрх мэдлээсээ салах сонирхолгүйн нэг жишээ болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.