Сирийн засгийн газрын сөрөг бүлэгтэйгээ хийсэн эхний шууд хэлэлцээ өндөрлө

SYRIA/Сирийн асуудлаарх Женевийн 2 дахь хурлын эхний хэлэлцээ 31-ний үдээс өмнө Женевийн олон улсын ордонд өндөрллөө. Тус хэлэлцээний ахиц барагтайхан, дараагийн хэлэлцээг 2-р сарын 10-нд эхлүүлэхээр төлөвлөж байна гэж НҮБ болон Арабын орнуудын холбооны тусгай төлөөлөгч Брахими илэрхийлсэн байна.

Брахими мөн 31-ний хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Женевийн хурлын эхний хэлэлцээ бол Сирийн засгийн газар болон түүний сөрөг бүлгийн дайнаа зогсоож Сирийг аврах зорилгоор улс төрийн арга зам хайсан анхны арга хэмжээ юм. Хэлэлцээний үеэр хоёр тал өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн, харин ахиц муутай л байлаа гэжээ.

Брахими хэлэхдээ, гацаанд ороод байгаа Хомсын бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг өргөнөөр ярилцсан хэдий ч үр дүнтэй болгож чадаагүй. Харин золоор 30-нд дүрвэгсдийн Ярмукын лагерьт тусламжийн бараа оруулсан, энэ нь үнэндээ хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Өнөө хоёр талын зөрчил мөн их байгаа боловч Сирийн ирээдүйг Сирийн ард түмэн өөрсдөө шийднэ, үүнд гаднынхны шууд юм уу дамаар оролцохыг хүлээж авахгүй гэдэгт санал нэгдлээ гэжээ.

\Ц\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих