Эр хүн болзоонд очихдоо анхаарвал зохих 11 санамж

bolzooХэрэв та өөрийнхөө сайн, харж явдаг, ухаангүй дурласан аль эсвэл хайртай бүсгүйтэйгээ болзохоор яг одоо гэрээсээ гарах гэж байгаа бол танд дараах ажил хэрэгч шалгарсан зөвлөгөөг хүргье.

Магадгүй бидний хүргэх энэхүү бяцхан зөвлөгөө таны болзоонд жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу.

Нэг. Юуны өмнө та болзсон цагаасаа хэзээ ч битгий хоцорч байгаарай! Энэ бол болзоонд баримтлах ёстой хамгийн эхний дүрэм юм шүү.

Хоёр. Болзоонд ямар нэгэн гэнэтийн өөрчлөлт гарахад бүсгүйчүүд дургүй байдаг. Учир нь бүсгүй маань тэгтлээ их гоёж гоодож, өөрийгөө бэлдсэн байхад болзоо хойшлогдсоныг сонсоод урам нь хугарах нь мэдээж шүү дээ.

Гурав. Нэн ялангуяа эмэгтэй хүн олон нийтийн газар эрэгтэй хүнийг хүлээхийг үзэн яддаг. Магадгүй түүнийг хүмүүс хараад юу гэж бодож байгаа бол гэхээс санаа нь зовдог байх.

Дөрөв. Болзох газар чинь тав тухтай байх ёстой. Тав тухгүй орчин эмэгтэй хүнд тийм ч сайхан санагдахгүй л болов уу.

Тав. Түүнд эелдэг найрсаг үг хэлэхээс бүү залхуур. Нэн ялангуяа түүний үс, нүд, гарыг нь магтаж өгөх нь түүнд илүү аятайхан байх болно.

Зургаа. Өмнөх амжилтгүй болсон хайр дурлалдаа харамссаны хэрэггүй. Энэ талаар огтхон ч ам нээж болохгүй юм шүү.

Долоо. Гадаад төрх болон хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй. Таныг индүүдээгүй костюм, срочкон цамц, брюкан өмдтэй байхыг хараад эмэгтэй хүн мэдээж хэрэг таалахгүй нь лавтай.

Найм. Үсээ бага зэрэг гельдэж, үнэртэй ус түрхэх хэрэгтэй.

Ес. Үг яриагаа цэгнэж, зөв боловсон харьцах.

Арав. Соёлтой боловсон байдлыг ямар ч эмэгтэй хүн эрхэмлэдэг тул бүдүүлэг үг яриа, үйлдлийг гаргахгүй байхыг хичээгээрэй.

Арван нэг. Хамгийн гол нь зоригтой, өөртөө итгэлтэй байхаас гадна сандарч тэвдсэний огтхон ч хэрэггүй юм шүү.


URL:

Сэтгэгдэл бичих