Монгол бэндичид ДАШТ-д амжилтаа ахиулав

f16388f7896e1c025fb8b42c3c1264b4_LБэнди буюу бөмбөгтэй хоккейн 34 дэх удаагийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, хурд, ур чадвараа сорин оролцсон Монголын баг тамирчид гурван хожилтой В хэсэгт VI байрт шалгарлаа.

ОХУ-ын Эрхүү хотноо нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-нд болж шилгүүдээ тодруулсан юм.  2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “А” хэсэгт шилдэг найман баг, “В” хэсэгт есөн баг өрсөлдсөн. “А” хэсгийн хагас шигшээд Финланд-ОХУ, Швед-Казахстан улсууд шалгарснаас ОХУ, Швед аваргын төлөө шалгарсан. Шигшээ тоглолт ням гарагт болж, 3:2-ийн харьцаагаар ОХУ ялалт байгуулав. Казахстан-Финландын тоглолтод 5:3-ийн харьцаагаар Казахстан ялалт байгуулснаар дэлхийн аваргын тав дахь хүрэл медалиа хүртжээ. Тус багийн хувьд 1995 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2002, 2003 болон сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсэгт есөн баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс Латвийн баг тэргүүлж, Эстон, Унгарын баг хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. Энэ хэсэгт манай шигшээ баг Group D-д Япон, Украин, Герман болон Африк тивээс анх удаа оролцож буй Самоли улсын багтай багтсан. Хэсэгтээ Герман (3:1), Украин (7:2), Самоли (12:1) улсын шигшээ багийг хожиж, Японд (2:3) ялагдсан Монгол Улсын шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан.

Улмаар “В” хэсгийн хагас шигшээд багтахын тулд Унгарын багтай тоглож, 4:5-аар ялагдал хүлээснээр тавдугаар байрын төлөө Нидерландын багтай таарчээ. Энэхүү ,тоглолт өнгөрөгч баасан гарагт болж 3:2-ийн харьцаагаар нидерландчууд ялалт байгуулж, тус дэлхийн аваргын анхны хожлоо авсан юм. Тэмцээний “А” хэсэгт ОХУ аваргалж, Швед /мөнгөн медаль/ Казахстан /хүрэл медаль/, харин IV байрт Финланд, V байрт Норвеги , VI байрт АНУ, VII байрт Беларус, VIII байрт Канад тус тус шалгарлаа. ДАШТ-ий “В” хэсэгт Латвийн баг тэргүүлж, мөнгөн медалийг Эстони, хүрэл медалийг Унгар баг авсан бол IV байрт Япон, V байрт Недарланд, VI байрт Монгол улс, VII байрт Герман, VIII байрт Украин, IX байрт Самоли улс тус тус эзэлсэн байна. “В” хэсэгт тэргүүлсэн Латвийн багийн хувьд ирэх жилийн ДАШТ-д “А” хэсэгт дэвшин тоглоно.

Д.Өлзий montsame


URL:

Сэтгэгдэл бичих