Шүдний дагина

1472980_570245413047831_1480139698_n
Миний охин одоо 6 настай шүднүүд унаад ургаж эхэлж байгаа. Өмнө шүдний дагины тухай 1 кино үзэж байсан юм. Өнгөрсөн зун 1 шүд нь унасан чинь: Би өнөө орой дэрэн доороо шүдээ хийж унтана, шөнө шүдний дагина ирээд миний шүдийг аваад оронд зоос өгөх байх, ээж та цонхоо онгойлгоод унтаарай гэхээр нь би цонхоо онгойлгоод, шүдний дагины талаар бид хоёр баахан ярилцлаа. Охиноо унтуулсны дараа би шүдийг нь аваад оронд нь зоос хийгээд тавьлаа.

Өглөө охин маань сэрэнгүүтээ дэрэн доогуур гараа хийж үзээд үнэхээр баярлаад: шүдний дагина шөнө ирсэн байна, миний шүдийг аваад явчихаж, надад зоос өгсөн байна, би энэ зоосыг мөнгөний гахайндаа үргэлж хадгална гээд л бөөн баяр.

Өнөөдөр бас 1 шүд нь унасан, түүх дахиал давтагдаж байна. Би дөнгөж сая шүднийх нь оронд зоос тавьчихаад, хөөрхөн санагдаад энэ бүхнийг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Хүүхэд хөөрхөн юмаа, гэнэн итгэмтгий гэж.
В.Одонтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих