Хамаг булхай, луйврыг шадар туслахууд хийдэг

Тєрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцvvлгийг vргэлжлvvлэн хийлээ. УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан, Л.Болд нарын хэсэг гишvvний санаачлан єргєн мэдvvлсэн хоёр хуулийн тєслийг нэгтгэн боловсруулсан байнгын хорооны ажлын хэсэг зарчмын зєрvvтэй 200 шахам саналын томъёолол бэлтгээд буй.

Энэ сарын 04-ний єдєр хуралдсан Тєрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зарчмын зєрvvтэй эхний 29 саналын томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишvvд бvгдийг нь дэмжээд байгаа. Мєн энэ сарын 25-ны єдрийн хуралдаанаар ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зєрvvтэй 50 саналын томъёоллоор санал хураалт явуулахад нэгээс бусдыг нь байнгын хорооны гишvvд дэмжсэн юм.

Тэгвэл єчигдєр зарчмын зєрvvтэй есєн саналыг ажлын хэсгээс оруулж ирлээ. Тухайлбал нэр дэвшигч 500 сонгогч тутамд нэгээс илvvгvй шадар туслагч, 200 сонгогч тутамд нэгээс илvvгvй ухуулагчтай байж болох, тойргийн хороо нь сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг бvртгэж vнэмлэх олгох, ухуулагч нь сайн дураар ажиллах бєгєєд нам, эвсэл, нэр дэвшигч нь ухуулагчид мєнгєн болон эд зvйл єгєхийг хориглохоор тусгажээ. Мєн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн аль нэг хорооны гишvvн байхыг хориглохыг гишvvд дэмжсэн.

Харин шадар туслагчид цалин, мєнгєн урамшуулал олгох эсэх, хэрэв олгохоор бол хэр хэмжээтэй байхыг ажлын хэсэг дээр дахин ярилцаж саналын томъёолол гаргахаар боллоо. Учир нь ажлын хэсгээс оруулж ирсэн саналаар бол ухуулагч нь ямар нэгэн хэлбэрээр урамшуулалгvй, харин шадар туслагч нь цалинтай байхаар тусгасан байсан нь ихээхэн маргаан дагуулж байв.

Тухайлбал УИХ-ын гишvvн Ч.Сайханбилэг “Шадар туслах гэж оруулж ирж байгаа нь єєрєє мєнгєний уут болдог. 2008 оны УИХ-ын сонгуульд манай Баянзvрх дvvрэгт айл бvрийн хашаан дээр туг хатгачихсан, энэ ямар учиртай юм бэ гэхээр “шадар туслах” гэдэг. Ингээд л мєнгє тараагаад эхэлдэг байхгvй юу.

Vvнийг Ц.Батбаяр гишvvн сайн мэдэж байгаа” гэж орхив. Харин УИХ-ын гишvvн Ц.Батбаяр “Ч.Сайханбилэг єєрєє баахан туг хатгасан юм байгаа биз” хэмээн сєргvvлж суулаа. УИХ-ын гишvvн Д.Одхvvгийн хувьд “Нэр дэвшигчийн шадар туслах цалинтай ажиллах байтлаа ухуулагчийг цалингvй “махийлгана” гэдэг нь шударга бус. Тэгж ярих юм бол сонгуулийн хамаг булхай луйвар, мєнгє тєгрєг єгч авалцдаг хvн чинь шадар туслах.

Амьдралдаа нэмэр болох гэсэн ядарсан хvмvvс л нэг cap ухуулагчийн ажлыг хийдэг. Тиим хvмvvст хєдєлмєрийн хєлсний доод хэмжээгээр цалинжуулах ч юм уу, эс бєгєєс 100 мянган тєгрєг єгєєд нэг cap ажиллуулж болно. Хэрвээ энэ заалтыг ийм байдлаар нь байнгын хороогоор дэмжvvлнэ гэж байгаа бол мєнгєний сонгууль болно” гэж эсэргvvцэж байв.

Тиймээс шадар туслахыг цалинжуулна гэсэн заалтыг ажлын хэсгийн тєвшинд дахин нягтлахаар болж авч vлдэн, харин ухуулагч сайн дураар ажиллана гэсэн заалтыг хэвээр vлдээж, байнгын хорооны гишvvдийн дэмжлэг хvлээсэн юм.

Мєн сонгуулийн vеэр нам, нэр дэвшигчийг МVОНРТ болон бусад телевиз, радиогоор тєлбєртэй цацах тухай хуульчилсныг зєвшєєрлєє. Хуулийн тєсєлд суулгаснаар бол тухайн нам эсвэл нэр дэвшигчийн сурталчилгаа телевиз, радиогийн нэг єдрийн эфирт нэг цагаас хэтрэхгvй байх аж.

Харин МVОНРТ тодорхой хуваарьтай, ээлжлэх аж. Мєн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг СЕХ-ноос тогтоосон тоо хэмжээгээр, нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг ханган сонгуулийн жилийн дєрєвдvгээр сарын нэгний дотор тухайн сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Тэргvvлэгчид тогтоож байхаар болсон юм.

Сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, АН-ын бvлгээс ирvvлсэн саналууд, нягталж vзэхээр хойшлуулсан саналуудыг байнгын хорооны хуралдаанд оруулж санал хураалгахад бэлэн болсон байгаа гэдгийг Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хэлж байв. Хэрэв УИХ-д суудалтай намууд сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдвэл хуулийн тєлсийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахад бэлэн болсон гэдгийг Тєрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сvхбаатар санууллаа.

Б.Энх

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.