Д.Алтанцэцэг: Татварын буцаалтыг ирэх сарын сүүлчээр олгож эхэлнэ

images404508505044Татварын буцаан олголтын тайлан авах хугацаа энэ сарын 14-нд дуусна.

Энэ талаар Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Д.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Иргэдийн татварын буцаан олголтын тайланг хянаж эхэлсэн үү?

-Одоогоор бүх тайлан дүүрэг дээр хянагдаж байгаа. Өмнөх жилээс иргэдийн тайланг нэгдүгээр сарын 25-наар тасалж авч байгаа. Эхний ээлжийн тайлан энэ сарын 15-нд , хоёрдугаар ээлжийн тайлан гуравдугаар сарын эхээр дүүргүүдээс манай байгууллага дээр ирнэ. Манай байгууллага давхар хянаад төрийн санд шилжүүлнэ.

-Иргэдийн татварын буцаан олголтын мөнгө дансанд нь хэзээ орох вэ?

-Өмнөх жилүүдэд тав, зургадугаар сараас эхлэн олгогддог байсан бол энэ жил гуравдугаар сарын сүүлчээр мөнгийг олгоно гэсэн тооцоо байна. Тайлангаа түрүүлж өгсөн хүмүүсийг урамшуулах зорилгоор тайланг тасалж авсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн буцаан олголтын мөнгө түрүүлж орно. Тайлангаа үнэн зөв өгсөн хүмүүсийн мөнгө автоматаар дансанд нь байршина.

С.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих