О.Бум-Ялагч: УИХ-ын гишүүд нэгнийхээ барьцаанд орчихсон байна

527-139157357620140121095327Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

-Парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэж мэдэгдснээс хойш улс төрийн намын дарга, генсекийн хэд хэдэн уулзалт боллоо. Ямар шийдэл, үр дүнд хүрч байна вэ?

-Уулзалтууд ач холбогдолтой болж байгаа. Ялангуяа АН жижиг намуудыг татан буулгана гэж мэдэгдсний дараа МАН-ын удирдлагууд намуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан нь парламентад суудалгүй намуудыг нийгмийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж ойлгож байна. МАН-ын шинэ удирдлагуудын үйл ажиллагаа шинэлэг байна.

Төрийн ордонд болсон гурав дахь хуралд АН-ын генсек хүрэлцэн ирсэн байгаа. Цаашид улс төрийн намууд уулзаж санаа оноогоо хуваалцаж байх хэрэгтэй. Уулзаж байна гэдэг чинь чухал. Хэдийгээр олонхи намууд парламентад суудалгүй ч өөрсдийн үзэл санааг олон нийтэд түгээх үүрэгтэй.

-Парламентын үйл ажиллагааг гаднаас нь ажиж байгаагийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Парламентын үйл ажиллагаа ямар ч хяналтгүй явагдаж байна. Сөрөг хүчнийхэн хүчтэй сөрж чадахгүй байна шүү дээ. Өмнөх улс төрийн булхайг нь дэлгэхээс айгаад хүчтэй дуугарч чаддаггүй байж мэднэ. Харин эрх баригчид дарамтлах бодлого явуулж байна. Хэрэв эсэргүүцвэл ийм булхайг чинь дэлгэнэ, тэрийг нь олон нийтэд цацна гээд нэгнийгээ дарамталж байна шүү дээ. Хэрвээ миний хуулийн төслийг дэмжихгүй бол ингэнэ, тэгнэ гэсэн сүрдүүлэг, тохиролцоо маш их байгаа.

Нэг нэгнийхээ барьцаанд орчихсон сонин саармаг парламент бүрдчихээд байна. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчилчихвөл гишүүн болох гэж зүтгах хүн багасна. Одоо бол бүгд гишүүн болонгуут сайд болохоор улайрч байна. Энэ шинэчлэлийг хийхгүй байгаа учраас УИХ-ын гишүүд нэгнийгээ дарамталж байна. Гэмт хэргийн ертөнц шиг л байна шүүдээ.

-Саяхан Момгол банкинд тушаах алтны татварыг 2.5 хувь болгон бууруулах агуулгатай хуупийн төслийг баталлаа. Байгаль орчны чиглэлд анхаарал хандуулдаг намын хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улстөрчдийн тархийг хэдэн алтны компанийн эахирлууд барьдаг юм байна. Сонгуулийн хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг өөрчлөхгүй бол энэ завхарсан байдал өөрчпөгдөхгүй. Баячууд улстөрчдөөр дамжуулж өөрт хэрэгтэй хуулиа батлуулж байна. Алтны компаниудаас татварын 25 хувийг бүрдүүлдэг.

Гэтэл татварыг нь бууруулахаар 10 хувь болох нь. Яаж цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүпэх юм. Ийм гамшгийн хуупь баталж алтны компаниудыг дэмжих нь үнэхээр утгагүй. Өдөрт саяар нь орлого олдог олон алтны компани байгаа. Тэд төрийг дарамтлах хэмжээнд томорчихсон байна шүү дээ.

Үүний ард том бизнесийн бүлэглэл байгаа. Ер нь бизнес эрхэлдэг улстөрчдийг сонгомооргүй байгаа юм. Байнга ашиг сонирхолын зөрчил явагдаж байдаг. МАН-ын нам энэ хуульд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэнгүй. Энгийнээр бодоход жирийн иргэн бид 10 хувийн татвар өгч байхад алтны компаниуд яагаад 2.5 хувийн татвар өгөх ёстой гэж.

-Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн төсөлд саналаа өгсөн үү ?

-Манай нам Улс төрийн намуудын тухай хуульд долоон санал өгсөн байгаа. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Баярцогтоос бидэнд ямар нэгэн хариу ирээгүй байна. Нэгдүгээрт улс төрийн нам хатуу гишүүнчлэлгүй байх ёстой гэж үзэж байгаа. Хатуу гишүүнчлэлтэй болохоор намынхаа өмнө үүрэг хүлээгээд байдаг.

Хоёрдугаарт тухайн улс төрийн намын үзэл санааг илэрхийлж байгаа нэрийг өөр намд олгохгүй байх. Өнгөрсөн сонгуулиар Иргэний эориг нам Монголын ногоон намын нэрээс хулгайлж хоёр суудал илүү авсан. Түүнчлэн сонгуулийг хар машинаар явуулсан ч дахин гараар тоолох хэрэгтэй. Ингэхдээ төрийн албан хаагчид биш жирийн иргэдээр тоолуулах нь зүйтэй гэж үзэж байна.

-Төрийн ордонд буун дуу гаргасан хэргээр 21 жилийн ял сонссон Ц.Мөнхбаярыг танай намынхан хүчтэй өмгөөлж суллахыг шаардаж байгаа. Үр дүнд хүрч байна уу?

-Бид анх Ц.Мөнхбаярыг аврах тогтоол гаргаж байлаа. Түүнд оноосон ялыг зөвхөн бид ч биш бусад улс төрийн намууд, энгийн иргэд эсэргүүцэж байна шүү дээ. Энэ хүн Монголын хууль гууль болжээ гэсэн бухимдлаа 103 удаа бичгээр хүргүүлсэн байдаг. Бичгээр өгсөн хүсэлтэд ль хариу өгөхгүй болохоор ямар ч хүн бухимдана биз дээ.

Ц.Мөнхбаяр морьтны жагсаал хийж байхад Улстөрчид өөр юм ярьж байсан. Гэтэл Төрийн ордонд суухаараа өмнө нь хэлж ярьснаа таг мартчихгүй юу. Ингэхээр Ц.Мөнхбаяр руу ард нь байгаа эх орноо гэсэн хүмүүс дайрна биз дээ.

-Танай намаас Гадаад харилцааны сайд Л.Болдыг огцруулах санал гаргаж байгаа. Ямар үндэслэлээр огцруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?

-Энэ хүн Ерөнхий сайдаасаа давсан эрх мэдэлтэй байна. Монголын ард түмэн уран олборлохыг дэмжихгүй байгаа. Гэтэл Гадаад харилцааны сайд нь гаднын компанитай Францын нөлөөнд гэрээ хэлэлцээр хийсэн байна. Энэ яамны удирдлагууд Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд багтаж ажиллаж чадахгүй байна. Гаднын байгууллагын нөлөөнд орж байгаа үйлдлээс нь харагдаж байна. Тэгэхээр Л.Болд сайд өөрийгөө Ерөнхий сайдын төвшинд тавьдаг хүн юм биш үү.

Бид Л.Болдыг сайн мэдэхгүй ч улс төрийн намын хувьд үйл ажиллагаанд нь дүгнэлт хийж байна. Өмнө уран олборлох асуудалд Францын “Арева” компани нэр холбогддог байсан бол одоо Японы компани холбогдоод эхэллээ. Засгийн газарт баг болж ажиллаж байгаа сайдууд нь хувийн ашиг сонирхлоороо ерөнхий чиг шугамаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж бид хардаж байгаа юм.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих