Зүүн Азийн хүүхдийн эрхийн симпозиум Монголд болно

0c2fd65faf00e6bdb4d39b6c23412c04_LЯпон Улсад нэгдүгээр сарын 24-26-ны өдөр зохион байгуулагдсан Зүүн Азийн улсуудын “Хүүхэд болон гэр бүлийг нь хүний эрхийн зөрчлөөс хамгаалах нь” сэдэвт симпозиумд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцсон.

Тус симпозиумд зүүн азийн улс орнуудын хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл оролцсон байна. Симпозиумаас бүсийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах бие даасан Комисс байгуулан ажиллуулах, НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачилсан “Хүүхдэд ээлтэй хот”-ыг хэрхэн бий болгох зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Уг симпозиумыг энэ оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн хөгжих, хамгаалуулах эрхийн асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих