Өнөөдрөөс Баян-Өлгий аймгийн хорио цээрийг цуцаллаа

527-1387159650bayn0716Өнөөдрөөс эхлэн Баянөлгий аймгийн хорио цээрийг цуцалж сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахаас гадна нийтийг хамарсан үйл ажиллагаа хэвийн болсон байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат дөрвөн иргэн томуугийн A хүрээний /H1N1/ вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон.

 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаатай хязгаарлалт хийгээд байсан билээ. Тэгвэл дээрх хугацаанд иргэдийн биеийн байдал сайжирч, нэмж өвчлөл гараагүй учраас өчигдөр хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтыг цуцалжээ.


URL:

Сэтгэгдэл бичих