Харь эрээр голомтоо мануулсан хийлч Дээгий жирэмсний хордлого өгч сандаргажээ

hiilch_deegii

Хоёр дахь харь эрийнхээ өрхийг татаад байгаа хийлч Ч.Дэлгэрцэцэг “Улаанбаатар” чуулгад ажилд ороод удаагүй байгаа. Сүүлийн жилүүдэд нам гүм байх болсон уг чуулгыг “амь оруулсан” тэрбээр Цагаан сарын өмнөхөн гэнэтийн мэдээ дуулгаж, ажлынхнаа сандаргажээ.

Учир нь, тэрбээр өдгөө хоёр дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд жирэмсний хордлогонд орж, түр зуур амралтаа авахаас өөр аргагүйд хүрсэн байна. Дээгий жирэмсний хяналтандаа орж, биеэ сувилах гээд хувийн багагүй асуудалтай байгаа аж. Түүний нөхөр “Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли болон хийлч бүсгүй ийнхүү сэтгэл догдлон хоног тоолж суухад харин “Улаанбаатар” чуулгынхан наашаа харж инээж, цаашаа харж уйлна гэгч болж байгаа гэнэ.

Тэд чуулгынхаа нэр хүндийг өргөж яваа гоцлол хөгжимчнөө алдахаас айж байгаа ч айл гэрийн аз жаргал болсон бяцхан үрээ тэврэх гэж байгаа хүнийг яалтай ч билээ хэмээн шивэр авир гэлцэж байгаа сурагтай.

www.mnews.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих