Таиландын шүүхээс Сутеп Таугсубаныг баривчлах шийдвэр дахин гаргалаа

Сутеп-ТаугсубанТаиландын эрүүгийн шүүхээс тус улсын засгийн газрыг эсрэгүүцэгчдийн тэргүүн болон гол гишүүн 19 хүнийг баривчлах шийдвэр дахин гаргалаа. Гэвч цагдаагийн байгууллага баривчлах бодитой цаг хугацаа болон арга хэлбэрээ тодорхой шийдээгүй байна. Ямар ч үр дүнд хүрч чадаагүй парламентын сонгууль болон засгийн газрын эсрэг жагсаал цуглааны тойронд засаг баригч “Таиландын төлөө” нам болон сөрөг хүчин болох Ардчилсан нам нь үндсэн хуулийн тогтоолыг зөрчсөн хэмээн харилцан зэмлэж байгаа бөгөөд сөргөлдөгч талынхаа намын байгуулалтыг цуцлахаар оролдож байна.

Таиландын парламентийн сонгуулийн албан ёсны санал хураалтын дүн 46.79% байсан. Нийт улсын хэмжээнд 20 сая 100 хүн санал хураалтад оролцсоноос 16.57% нь түдгэлзсэн санал өгсөн юм. Мөн санал хураалтад оролцсон нийт сонгогчийн 12%-ийнх нь саналын хуудас хүчингүй болсон гэдгийг Таиландын сонгуулийн хороо 5-ны өдөр мэдэгдсэн байна. Гэвч дээрх тоо баримт нь санал хураалт явуулах боломжгүй 9 мужийн сонгогчдыг хамруулаагүй юм.

Сонгуулийн хороо нь 6-ны өдөр хуралдаж хараахан шийдэж амжаагүй асуудлаар зөвшилцөх бөгөөд хууль зүйн салбарын мэргэжилтний саналын дагуу саналаа өгөх боломжгүй бүсийн сонгогчид болон санал хураалтад бүртгүүлээгүй бүсийн иргэдийн саналыг нөхөн хураах эсэхээр шийд гаргах юм. Сонгуулийн хорооны дарга Супачай Жайсамут 4-нд хэлэхдээ, хэрвээ энэ удаагийн сонгуулийн үр дүнг үндсэн хуулийн шүүхээс хүчингүй болговол сонгуулийн хороо дахин шинээр сонгууль явуулах болно гэжээ.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих