Улсын ерөнхий прокуророос хэргүүд шилжиж ирээгүй гэв

3c8738a71800eea8a5e98985c46d2f00_LУлсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөх алба татан буугдаж, тус албаны харьяаллын хэргүүд ЦЕГ болон АТГ-т шилжих  болсон.

Тиймээс хэргүүдийн шилжилт ямар шатанд явж байгаа талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулбал “Одоогоор Прокуророос манайд ямар нэг хэрэг шилжиж ирээгүй. Хоёр талаас бэлтгэлээ хангаж байна. Хэрэг ирсний дараа албан ёсны мэдээлэл өгнө” гэв. Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаад байгаа юм. Тус алба нь ихэвчлэн албан тушаалтны хэрэг буюу авлигын хэргийг шалгадаг байсан нь АТГ-ын үндсэн чиг үүрэгтэй давхцаж байгаа тул  Мөрдөх албаны тухай хуулиар ийнхүү зохицуулжээ.

Б.Гантуяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих