Д.Пүрэвсүрэн топ “алдарт эх” авахад тун ойртож…

Наран улсын тайзнаа эх орныхоо нэрийг тунхаглахаар бэлтгэж байсан топ модель Д.Пүрэвсүрэн хөл хүнд гэсэн цуурхал үнэний ортой болж таарлаа.

Ийнхүү гурав дахь хүүхдээ тээж буй түүнд чинээлэг хоёрдахь нөхөр нь баяр хүргэн цоо шинэ, хамгийн сүүлийн үеийн Land Rover машин бэлэглэсэн сурагтай. Түүнчлэн хосууд  Япон улсад шинээр бариулж буй үнэтэй, тансаг зэрэглэлийн хаусандаа хараахан нүүж ороогүй байгаа бөгөөд шинэ хүнээ өлгийдөн авахынхаа өмнө байрандаа орохоор төлөвлөж байгаа гэсэн.

Халхын харчуудын харааг булаасан алаг нүдэн  Пүүжээ өөрийгөө өвчсөн мэт дуурайсан хоёр охин төрүүлсэн бол энэ удаад удам залгах хүү хүсч байгаа нь нууц  биш байх.Юутай ч топ бүсгүйчүүдийн хүүхэдгүй шахам байдаг сонголтыг Д.Пүрэвсүрэн  топ маань эвдэж ийн гурав дахь үрээ тээж эхэлсэнд баяр хүргье! Монголын үрс ийн маш олон болох болтугай гэж.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих