Испанийн өргөст хэмхийн вирус асар хурдацтай тархсаар байна

Сүүлийн хэдэн өдрүүдэд Испаниас экспортолсон өргөст хэмхийн дуулиан үргэлжилсээр байна.Хамгийн сүүлд дээрх хүнсний ногоог их хэмээгээр импортолсон Германд л гэхэд  15 хүн амь насаа алдаж, 500 гаруй хордоод төдийгүй өвчний вирус асар худацтай тарсаар байна. Одоогоор Германаас гадна Баруун болон Төв Европын орнуудад ч хордсон тохиолдол гараад байна.Болж буй үйл явдалтай зэрэгцэн Дэлхйн Эрүүл Мэндийн Байгууллага “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” гэгдээд байгаа Испаны руу өөрсдийн шинжээчдийн явуулсан бөгөөд тус улсын Хүнсний яамнаас тайлан гаргаж өгөхийг шаардсан байна.Гэвч Мадрид өөрсдөд нь тулгаад байгаа дээрх хрэгт өөрсдийгөө 100% буруутай хэмээн үзэхгүй байна.Тэд баталж буйгаар энэ нв санаатай гэмт хэрэг биш, тээврэлэлт болон хадглалтын явцад гарсан алдаа байж болзошгүй гэнэ.Өөрөөр хэлбэл импортолсон орнууд ч буруутай юм байна.Эмч, шинжээчид уг өргөст хэмхэнд E.coli гэх вирус байгааг тогтоожээ.Гэвч яг ямар замаар вирус тархаад байгааг хараахан илэрүүлж чадаагүй улмаас өвчин олон оронд хурдацтай тарсаар байна.Мөн болж байгаа үйл явдалтай холбогдуулан зарим орнууд гадны орнуудаас импортолдог хүсний бүтээгдэхүүнтэй хориг тавьж байгаа ажээ.Жишээ нь манай хойд хөрш болох ОХУ нь Герман, Испанийн импортын хүнсний ногоонд хориг тавьсан бол дээрх жишээг Австри, Чех, Франц зэрэг орнууд дагаж байна.Одоогоор хамгийн их хохирол амсаад байгаа Германы тал дээрх вируст өөрсдөө дүн шинжилгээ хийхийг илүүд үзэж байна.Тэд тус улсад халдвар илэрсэн  329 тохиолдол гарсныг тогтоосон боловч эх сурвалжуудын мэдээлж буйгаар вирусын халдвар гарсан тохиолдол  үүнээс хэд дахин их байгаа гэнэ.Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр өргөст хэмхэнд нуугдаж байгаа вирусын халдвар Норвеги, Швед, Дани, Нидерланд, Их Британи  зэрэг орнуудад ч илрээд байна.Үзэгч танд сануулахад энэ вирусын халдвар нь ходоод гэдэсний Haemolytic-uraemic синдром буюу хүний бөөрийг ахархан хугацаанд өвчлүүлж, улмаар бөөрний дутагдалд оруулан үхэлд хүргэх аюултай юм байна.

Бэлтгэсэн: Х.Уламбаяр


URL:

Сэтгэгдэл бичих