Камертоны Д.Болд С.Жавхлангийн улаан фэн боллоо

Урлагаар танигдаж, улс төрлүү зүтгэгчдээс Монголчууд үнэхээр залхаж байна. Тэгээд бүр “Үндэсний, түүх соёл, уламжлал, өвөг дээдэс, ардын, гал голомт, тулганы гал, омогшил” гэх мэт үгийг амнаасаа унагасан хүн бүрийг хардах өвчтэй болчихсон ч юм шиг. Гэхдээ овоо босгоогүй бол, шаазгай юун дээр суух вэ?  гэдэг дээ. Үндэсний эрх чөлөө амлаж, Батзандан, Магнай нар жагссан, өвөг дээдэс, омогшил энэ тэр гэж С.Жавхлан улс төрд нэр дэвшсэн гээд тоочоод байвал олон. Ямартай ч сачий нь хүрэхгүй ч, улс төрд санаархагчдын тэдгээр үйлдлүүд нь ард түмнийг хардаж, сэрдэх, таамаг дэвшүүлэхэд мэргэшүүлсэн биз ээ. Харин саяхнаас дуучин Д. Болд цагаан эсгийний ёслол хийх тухай ярьж, Монгол поп зохиож улс “төржиж” эхлэв. Болдын хувьд эзэн Чингисийн үеэс эсгийг дээдлэн төрийн ёслол хүндэтгэлд ашиглаж ирснийг сэргээх, уламжлал болгохыг уриалах зорилгоор ийн Цагаан эсгийний ёслолыг санаачлан хийж буй юм байх. Гэвч үүнийг дагаад бас л хардалт. “Уламжлал сэргээх гэнэ үү? Энэ Д.Болд чинь одоо С.Жавхлангийн араас орох гээ юу даа” гээд л хүмүүс ярилцах болжээ. Зарим нь болохоор Болд Жавхлангийн улаан фэн болсон байна, одоо удахгүй хамтдаа морь унаад тэмцэнэ гээд л шуугиж байна. Т.Алтаа.


URL:

Сэтгэгдэл бичих